29/08/2026
📣Pinduoduo-гээс чанартай бараа сонгох нууц
Хар шошго" ба "Флагшип" дэлгүүрийг яаж олох вэ📱🛍️
Pinduoduo апп дээр хайлт хийхэд ижилхэн зургийг маш олон янзын үнээр зардаг. Тэгвэл чанартай, оригнал эсвэл үйлдвэрийн баталгаатай барааг яг яаж ялгах вэ? Таны заавал мэдэх ёстой 2 үндсэн тэмдэглэгээг тайлбарлая:
🏷️ 1. ХАР ШОШГОТОЙ БРЭНД (黑标 品牌 / Black Label Brand)
Pinduoduo-гийн хайлтын илэрц дээр барааны нэрний урд "品牌" гэсэн хар дэвсгэртэй шошго байдаг. Энэ нь тухайн дэлгүүрийг Pinduoduo платформ өөрөө тусгайлан шалгаж, баталгаажуулсныг илтгэнэ.
* Ямар баталгаатай вэ?
Тухайн дэлгүүр нь бараа бүтээгдэхүүнийхээ оригнал чанар, албан ёсны борлуулах эрхийн бичиг болон чанарын сертификатыг Pinduoduo-д шалгуулж байж энэ шошгыг авдаг.
* Давуу тал:
100% оригнал барааны баталгаа өгдөг. Хэрэв хуурамч бараа очвол Pinduoduo-гийн чанарын хяналтын системээр дамжуулан нөхөн төлбөр авах боломж өндөр.
* Ямар бараанд их байдаг вэ?
Нийтийн танил брэндүүд (Nike, Adidas, Anta, Fila), гоо сайхан, цахилгаан бараа болон томоохон дотоодын брэндүүд дээр ихэвчлэн харагдана.
хайлт дээрээ 品牌 энэ ханз хуулаад хайж болно
🏬 2. БРЭНД ФЛАГШИП ДЭЛГҮҮР (旗舰店 /
Дэлгүүрийн нэрний ард "旗舰店" гэсэн улаан эсвэл алтан шар тэмдэглэгээ байвал энэ нь тухайн брэндийн Үйлдвэрийн Албан Ёсны Үндсэн Дэлгүүр юм.
Аливаа брэнд үйлдвэр тухайн платформ дээр зөвхөн ганцхан "旗舰店" нээх эрхтэй байдаг. Дунд нь ямар нэгэн чэнж, чөлөөт борлуулагч байхгүй, шууд үйлдвэрээсээ танд хүрч байна гэсэн үг.
* Давуу тал:
* Хамгийн сүүлийн үеийн шинэ загварууд хамгийн эхэнд орж ирдэг.
* Материалын орц, хэмжээний заалт 100% бодит байдаг.
* Түүхий эд болон оёдлын чанар хамгийн дээд стандарттай.
* Яаж ялгах вэ?
* Брэндийн нэр + 官方旗舰店 = Үйлдвэрийн албан ёсны дэлгүүр
* Брэндийн нэр + 专卖店 = Албан ёсны гэрээт борлуулагч (бас чанартай)
💡 Худалдан авалт хийхэд өгөх Товч Зөвлөгөө:
* Бараа сонгохдоо зөвхөн зурагт бүү итгээрэй. Барааны нэрэн дунд "品牌" (Хар шошго) байгаа эсэхийг харах.
* Дэлгүүрийн профайл руу орж "旗舰店" мөн эсэхийг шалгах.
* Барааны чанартай материал, эдэлгээг чухалчилж байгаа бол жижиг чөлөөт худалдаачдаас биш, дээрх 2 тэмдэглэгээтэй дэлгүүрээс сонгох нь эрсдэлийг 90% бууруулна!
хайлт дээрээ 旗舰店 бичээд хайж болно