Агтана Хүрээт Хүлэгч Эрсийн Наадам

Агтана Хүрээт Хүлэгч Эрсийн Наадам Монгол туургатны адуун соёлын их наадам
(1)

Permanently closed.
20/06/2026
20/06/2026
Бээжин хот нэгэн цагт Их Монгол Улсын нийслэл Дайду хэмээгдэж явсан бөгөөд тэр л эрт цагийн сүр хүчнийх нь бэлгэдэл бол ...
19/06/2026

Бээжин хот нэгэн цагт Их Монгол Улсын нийслэл Дайду хэмээгдэж явсан бөгөөд тэр л эрт цагийн сүр хүчнийх нь бэлгэдэл бол Хувилай хааны цагаан суварга билээ.
Дайдуд энэ суваргаас өндөр байгууламж байгаагүй тул аль ч зүгээс гэгээ татам цавцайн үзэгдэж, хэн бүхний бишрэлийг төрүүлдэг байжээ.
50 метр өндөр мөнхүү суваргын зүрхэнд Хувилай хаан өөрийн эцэг их ноён Толуй, өөрийн эх Сорхугтан бэхи хатан хоёрын шарилыг залсан домогтой. Тиймээс яг дэргэд нь их хааны тахилын сүм байсан гэдэг...

18/06/2026

ХЯТАД УЛС ХУУЧИРСАН МЭРГЭЖЛҮҮДЭЭ МАШ ХУРДТАЙ УСТГАЖ БАЙХАД, БИД ИХ СУРГУУЛЬДАА ЗААСААР Л БАЙНА...

Дэлхий даяар хөдөлмөрийн зах зээл асар хурдтайгаар өөрчлөгдөж, "Ерөнхий мэдлэгтэй" хүмүүсийн эрин дуусаж, "Бодит шийдэл бүтээдэг" нарийн мэргэжилтнүүдийн үе эхэллээ. Хятад улс зөвхөн 2025 онд л гэхэд AI-д орлуулагдах эрсдэлтэй, үнэ цэнээ алдсан 1,670 хөтөлбөрийг их сургуулиудаасаа бүрмөсөн устгаж, оронд нь ирээдүйн 1,673 шинэ мэргэжлийг нээжээ.

Устгагдсан мэргэжлүүдийн жишээ татвал :
( Эдгээр нь хиймэл оюунд хамгийн түрүүнд орлуулагдах, эсвэл хэт их төгсөгчтэй болж "үнэгүйдсэн", зөвхөн үйл явц бүртгэдэг, удирддаг чиглэлүүд )

1. Бизнесийн удирдлага (Ерөнхий)
2. Төрийн захиргаа, нийтийн удирдлага
3. Нягтлан бодох бүртгэл (Уламжлалт)
4. Маркетинг (Ерөнхий)
5. Аялал жуулчлалын менежмент
6. Цахим худалдаа (Тусдаа 4 жил сурах шаардлагагүй болсон)
7. Олон улсын харилцаа
8. Хүний нөөцийн менежмент
9. Ерөнхий англи хэл, орчуулга (AI орчуулгад цохигдсон)
10. Сэтгүүл зүй (Уламжлалт)
11. Мэдээллийн систем, менежмент
12. Гаалийн удирдлага
13. Нийгмийн ажил
14. Соёл судлал
15. Номын сан, мэдээллийн зүй
16. Эдийн засаг (Ерөнхий онолын)
17. Боловсрол судлал (Ерөнхий)
18. Хувцас загвар, дизайн (AI генераторуудад шахагдсан)
19. Бүтээгдэхүүний дизайн
20. Банк, санхүү (Уламжлалт үйл ажиллагаа)
21. Оффисын менежмент / Нарийн бичиг
22. Логистикийн менежмент (Уламжлалт)
23. Зочлох үйлчилгээний менежмент
24. Олон нийттэй харилцах харилцаа (PR)
25. Түүх, гүн ухаан
26. Байгаль орчны менежмент (Ерөнхий)
27. Уран зохиол, хэл шинжлэл
28. Гадаад худалдаа
29. Хөдөлмөрийн аюулгүй байдал (Уламжлалт)
30. Компьютерийн ерөнхий ухаан (Зөвхөн код бичих биш, AI руу шилжсэн)

Харин шинээр гарсан ирээдүйд үнэ цэн бүтээх шинэ мэргэжилүүдийн жишээнээс

1. Ухаалаг хөдөө аж ахуй ба нарийвчилсан газар тариалан
2. Ухаалаг уул уурхайн инженерчлэл
3. Газрын ховор элементийн шинжлэх ухаан ба инженерчлэл
4. Хиймэл оюун ухааны инженерчлэл (AI Engineering)
5. Сэргээгдэх эрчим хүчний материал ба төхөөрөмж
6. Экологийн нөхөн сэргээлтийн инженерчлэл
7. Их өгөгдлийн технологи ба шинжилгээ (Big Data)
8. Дижитал эдийн засаг ба бодлого төлөвлөлт
9. Робот техник ба автоматжуулалт
10. Ухаалаг эрчим хүчний сүлжээний инженерчлэл
11. Санхүүгийн технологи (FinTech & Algorithmic Trading)
12. Цахим аюулгүй байдал (Cybersecurity)
13. Нүүрстөрөгчийн хийн ялгарлын менежмент
14. Ухаалаг ложистик ба нийлүүлэлтийн сүлжээ
15. Үүлэн тооцооллын технологи (Cloud Computing)
16. Био-мэдээлэл зүй ба Геномикс
17. Дижитал хүмүүнлэг, мэдээллийн анализ
18. Ухаалаг хот төлөвлөлт, дэд бүтцийн систем
19. Зүйлсийн интернэт инженерчлэл (IoT)
20. Шинэ материалын шинжлэх ухаан
21. Цахилгаан болон бие даасан тээврийн хэрэгслийн инженерчлэл (EV)
22. Усны нөөцийн ухаалаг менежмент
23. Эрүүл мэндийн өгөгдлийн шинжилгээ
24. Нарийвчилсан мэдрэгч технологи (Sensor Technology)
25. Био-технологи ба хүнсний аюулгүй байдал
26. Блокчэйн технологи ба ухаалаг гэрээ
27. Ухаалаг үйлдвэрлэл ба аж үйлдвэрийн систем
28. Хүрээлэн буй орчны AI мониторинг
29. Аж үйлдвэрийн интернэтийн ухаан
30. Дижитал боловсрол ба хүн хөгжлийн инженерчлэл (EdTech)

Диплом бол амьдралын баталгаа байхаа больсон. Уламжлалт, "нэр хүндтэй" сонсогддог хуучин мэргэжлүүдээс татгалзаж, технологи, өгөгдөл, инженерчлэлтэй хосолсон бодит ур чадвар олгох чиглэлийг сонгоорой.

Ирээдүй хэдийнээ ирчихсэн. Бид л хоцорч явнаа.

ЗҮҮН БҮСИЙН ХУРД БА АЛДАРТ ХҮЛГҮҮДИЙН НЭРЭМЖИТ ЦОМЫН ТӨЛӨӨХ УРАЛДААН🏇Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор Зүүн бүсийн ...
17/06/2026

ЗҮҮН БҮСИЙН ХУРД БА АЛДАРТ ХҮЛГҮҮДИЙН НЭРЭМЖИТ ЦОМЫН ТӨЛӨӨХ УРАЛДААН

🏇Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор Зүүн бүсийн хурдан морьдын уралдааныг 2026 оны 07 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт зохион байгуулахаар товлосон бөгөөд "Жавхлант шарга" МСУХ, Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо болон Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулна.
✅Зүүн бүсийн хурдан морины уралдааныг 6 насны есөн ангиллаар зохион байгуулах бөгөөд уралдааны өмнө шударга хэмжилтэд оруулж, барианд орж ирсний дараа дахин хэмжилт хийж баталгаажуулах юм.
🏆Мөн энэ удаагийн уралдааныг Сүхбаатар аймгаас тодорсон алдарт хурдан хүлгүүдийн нэрэмжит цомын төлөөх уралдаан болгон зохион байгуулахаар төлөвлөж, зураг төсөл бүрэн боловсруулагдан, бүтээн урлах ажлыг эхлүүлээд байна.
✅Энэхүү цом нь 80 лангийн цул мөнгөн цом байх бөгөөд уяачийн гэр бүлд үеийн үед өвлөгдөн үлдэх дахин давтагдашгүй, нандин дурсгал болох юм. Цом 40х28 хэмжээтэй, хийморийн морин тагтай бөгөөд Монгол үндэсний уран сийлбэрээр чимэглэсэн тусгай хайрцагтай байна.

ЖАВХЛАНТ ШАРГА МСУХ

Хаанахын хэний азарга вэ сайхан Монгол азарга байна.
16/06/2026

Хаанахын хэний азарга вэ сайхан Монгол азарга байна.

16/06/2026

Хундар уулын тахилга 2026

16/06/2026

Сүхбаатар аймгийн Хундар уулын тахилга 2026 он

Байна уу Сүлжээ муу гэнэ.   Хөөрхөн бүтээл байна
16/06/2026

Байна уу Сүлжээ муу гэнэ. Хөөрхөн бүтээл байна

Address

Shiliin Bogd
Dariganga Suma

Telephone

+97690890889

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Агтана Хүрээт Хүлэгч Эрсийн Наадам posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share