Ховд аймгийн Автотээврийн төв

Ховд аймгийн Автотээврийн төв Ховд аймгийн Автотээврийн төвийн албан ёсны цахим хуудас

25/03/2026

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд иргэд, жолооч, тээвэр эрхлэгчдэд анхааруулж байна.

Тарваган тахал нь хүний амь насанд аюултай халдварт өвчин тул хориотой ан амьтан болон тэдгээрийн гаралтай түүхий эдийг хууль бусаар тээвэрлэх, хадгалах, худалдах үйлдлээс татгалзахыг уриалж байна.

Хууль зөрчсөн тохиолдолд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхийг анхаарна уу.

"Автотээврийн Үндэсний төв"
Экологийн Цагдаагийн Алба СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.

20/03/2026

“Автотээврийн хэрэгслийн ангилал техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2025 стандартад заасан автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэ...

15/03/2026

МЭДЭГДЭЛ 📣

“Хууль бус тээвэр” нэгдсэн арга хэмжээний хүрээнд орон нутгийн авто замуудад хяналт шалгалтыг зохион байгуулж байна.Иргэ...
06/03/2026

“Хууль бус тээвэр” нэгдсэн арга хэмжээний хүрээнд орон нутгийн авто замуудад хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Иргэд та бүхэн өөрсдийн амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс зөвшөөрөлтэй, бүртгэлтэй хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг сонгон үйлчлүүлэхийг уриалж байна.

Мөн замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрмээ чанд сахиж, хариуцлагатай зорчихыг хүсье.

Та бүхний алтан шар зам өлзийтэй байх болтугай

06/03/2026
МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВГАНААР БОЛОН АВТО ТЭЭВЭР ХИЙХГҮЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНАЦаг уурын байгууллагын гаргасан мэдээг...
27/02/2026

МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВГАНААР БОЛОН АВТО ТЭЭВЭР ХИЙХГҮЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд болон томоохон голуудын мөсний зузаан өөрчлөлт багатай байгаа бол жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэвээр байна.

Тухайлбал:
📌Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг голын мөсний зузаан Хатгал тосгон орчимд 5 см нимгэрсэн.
📌Хөвсгөл нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 6 см нэмэгдэж, 95-107 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-10 см ахиу байна.
📌Сэлэнгэ мөрний дагууд харз гүйх үзэгдэл ажиглагдсан хэвээр байна.
Цаашид гол мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй нимгэрнэ. Тиймээс иргэд, малчид, тээвэрчид, аялагчид та бүхнийг мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

20/02/2026
17/02/2026

Address

Hovd

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Alerts

Be the first to know and let us send you an email when Ховд аймгийн Автотээврийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share