Хөвсгөл замын элч ХХК

Хөвсгөл замын элч ХХК Орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээ

09/06/2026

Өгсүүр эсвэл уруу газар зогсохдоо шууд P-д хийж болохгүй, гар тоормосоо түрүүлж татах нь зөв

Энэ нь таны машины хурдны хайрцгийг хамгаалж, эвдрэлээс сэргийлэх маш чухал дадал юм

Зөв дараалал:
• Хөл тоормосоо тултал нь гишгэж, машиныг бүрэн зогсооно
• Арааг N буюу сул араан дээр тавина
• Гар тоормосоо тултал нь татна эсвэл цахилгаан тоормосны товчлуурыг дарна
• Хөл тоормосоо алгуурхан тавьж, машины жин гар тоормосон дээр ирж, машин хөдөлгөөнгүй тогтсоныг мэдэрнэ
• Хөл тоормосоо дахин гишгээд, араагаа P горимд шилжүүлж, машинаа унтраана

Хэрэв та шууд P-д хийгээд хөл тоормосоо авчихвал машины бүх жин хурдны хайрцаг доторх "Parking Pawl" гэх жижигхэн түгжээн дээр ирж тогтдог

Машины хүнд жин тэр жижиг түгжээн дээр ирэх үед кроп маш их ачаалал авдаг ба дараад нь таныг машинаа асаагаад P-с араагаа шилжүүлэх үед тар, няр хийтэл дуу гарч, араа хүнд шилждэг нь үүнээс болж байгаа юм. Буруу дарааллаар зогсоогоод байвал хурдны хайрцгийн түгжээ хугарах эсвэл кроп гацах, эвдрэх аюултай

Гар тоормосыг түрүүлж татсанаар машины хүнд жинг кроп биш, тоормосны наклад зуурч үлддэг тул хурдны хайрцаг ямар ч ачаалалгүй, аюулгүй байдаг

Address

Хөвсгөл аймаг Мөрөн сум
Mörön

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөвсгөл замын элч ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share