Go Go Korea - Ухаалаг Халаасны Хөтөч

Website

Go Go Korea - Ухаалаг Халаасны Хөтөч Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Go Go Korea - Ухаалаг Халаасны Хөтөч, Travel Service, Ulaanbaatar city.

🇰🇷 Солонгос улсыг зорих хэн бүхэнд зориулсан, аяллын бүхий л үе шатанд хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөөг нэг дор төвлөрүүлсэн, оффлайн горимд бүрэн ажиллах "Ухаалаг халаасны хөтөч" юм.

26/09/2026

Өдөр бүр 15–30 минут. Өөртөө зориулах цаг.

Үг цээжилнэ. Дүрмээ ойлгоно. Давтана. Өөрийгөө шалгана. Бүгдийг нэг апп дотроос ойлгомжтой цэгцтэй сурна.

📅 180 өдрийн сургалтын систем
📚 Тогтмол шинэчлэлт.

🎁 Та яг одооноос Солонгос хэлийг хамгийн амархнаар сурч эхлээрэй.

👉 https://koreastudy.site/

#солонгосхэламархан #한국어 #солонгосхэлсурах

🛂 Солонгосын хилээр нэвтрэх үед заавал аяллын зорилго, хаана байрлах, очих газрын хаяг, утасны дугаар зэрэг мэдээллийг а...
13/09/2026

🛂 Солонгосын хилээр нэвтрэх үед заавал аяллын зорилго, хаана байрлах, очих газрын хаяг, утасны дугаар зэрэг мэдээллийг асуудаг.

Тиймээс аялалд гарахаасаа өмнө байрлах зочид буудлынхаа нэр, албан ёсны хаяг, утасны дугаар болон захиалгын баталгаажуулалт бэлэн байлгаарай.

🏨 Klook бол БНСУ-руу зорчих аялагчдын хамгийн өргөн ашигладаг олон улсын аяллын платформ. Зочид буудал, аялал, үзвэр үйлчилгээ, тээвэр болон бусад аяллын үйлчилгээг нэг дороос хайж, захиалах боломжтой.

👇 Доорх линкээр орж Klook-оос буудлаа сонгон захиалаарай.

🔗 https://klook.tpx.gr/tMAWQ5PK

Зөв мэдээлэл. Зөв бэлтгэл. Тайван аялал.
Саадгүй хилээр нэвтэрч санаа амар аялаарай.

#СолонгосАялал #солонгосвиз #БуудалЗахиалга

13/09/2026

Солонгосын виз мэдүүлэхэд заавал зуучлагч байгууллагад хандах шаардлагагүй гэдгийг та мэдэх үү?

Та өөрийн нөхцөл байдалд тохирох визний ангиллаа зөв тодорхойлж, шаардлагатай бичиг баримтаа бүрэн бүрдүүлснээр KVAC БНСУ-ын Виз мэдүүлгийн төв-д өөрийн биеэр мэдүүлэх бүрэн боломжтой юм.

Go Go Korea аппликейшн нь таныг Солонгос руу аялах сэдэл төрсөн анхны мөчөөс эхлээд, визээ мэдүүлэх, хилээр нэвтрэх, esim буудал үзвэр үйлчилгээ, цаашлаад эх орондоо буцаж ирэх хүртэлх бүх үе шатанд хэрэгцээт мэдээллээр хангах таны найдвартай дижитал хөтөч байх болно.

Коммент хэсэгт гэж бичээд хөнгөлөлттэй үнээр нэвтрэх кодоо аваарай.

📲 gogokorea.app

#визмэдүүлэг #СолонгосАялал

Нийтлэг Монголчууддаа зориулсан хилээр нэвтрүүлэх хориотой болон заавал мэдүүлэх шаардлагатай зүйлсийн санамж: 1. Мансуу...
17/08/2026

Нийтлэг Монголчууддаа зориулсан хилээр нэвтрүүлэх хориотой болон заавал мэдүүлэх шаардлагатай зүйлсийн санамж:

1. Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл:
Тээвэрлэхийг хатуу хориглох бөгөөд маш өндөр ял шийтгэлтэй.

2. Мах, махан бүтээгдэхүүн:
Түүхий болон боловсруулсан (хиам, борц, консерв гэх мэт) бүх төрлийн мах. Малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор оруулахыг хориглодог.

3. Ургамал, үр, шинэхэн жимс, ногоо:
Хорио цээрийн арга хэмжээ, ургамлын гаралтай өвчин, хортон шавж тараахаас сэргийлж хилээр нэвтрүүлэхийг хориглоно.

4. Их хэмжээний бэлэн мөнгө ($10,000+):
10,000 ам.доллар (эсвэл түүнтэй тэнцэх бусад орны валют)-аас дээш хэмжээний бэлэн мөнгөтэй яваа бол хил дээр гаалийн хуудсанд заавал мэдүүлэх үүрэгтэй.

5. Зарим тусгай эмчилгээний эм:
Жороор олгодог хүчтэй эм, тариа тээвэрлэх тохиолдолд эмчийн жор, зөвшөөрлийн бичиг (англи эсвэл солонгос хэлээр орчуулагдсан) заавал шаардлагатай.

6. Үнэт металл, үнэт эдлэл:
Их хэмжээний алт, үнэт эдлэлийг хувийн хэрэглээнээс хэтэрсэн гэж үзвэл хил дээр заавал мэдүүлж, татвар төлөх шаардлага үүснэ.

7. Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлс:
Олон улсын худалдааны конвенц (CITES)-ийн зөвшөөрөлгүй амьтны гаралтай эд эрхтэн, эмийн ургамал оруулахыг хориглоно.

Эх сурвалж: БНСУ-ын Гаалийн ерөнхий газар (Korea Customs Service): Хориотой болон хязгаарлалттай бараа бүтээгдэхүүний журам.

06/08/2026

🇰🇷 Хил дээр сандрах нь ихэнхдээ азгүйтэл биш… БЭЛТГЭЛ дутсанаас болдог.

Тиймээс бид Go Go Korea Guide аппдаа Аяллын Checklist ☑️функцийг нэмлээ.

Явахын өмнө нэг удаа шалгахад л:
✔ Юу ч мартахгүй
✔ Илүү бэлтгэлтэй ниснэ
✔ Хил дээр өөртөө итгэлтэй байна
✔ Солонгост очоод хүнээс хүн дамжиж асууж сандрахгүй

Нэг апп. Нэг бэлтгэл. Илүү тайван аялал.

💙 Халаасны хөтчөө суулгаад, саадгүй хилээр нэвтэрч санаа амар аялаарай.

"GO” гэж коммент үлдээгээрэй. Аппын холбоосыг шууд илгээе.

03/08/2026

🇰🇷 СОЛОНГОСТ ОЧООД ХАМГИЙН ИХ ГАРГАДАГ 5 АЛДАА!

1. Очоод хэл сурна гэж бодох

Солонгост орчинд нь ирээд хэл сурах боломж их ч ямар ч хэлний суурьгүй очвол ажил олох, хичээлээ ойлгох, өдөр тутмын амьдралдаа дасан зохицох хүртэл бүх зүйл илүү хэцүү болдог.

Мөн Солонгост хэлний бэлтгэл сургалтын төлбөр Монголтой харьцуулахад хэд дахин өндөр байдаг. Тиймээс “очоод сурчихна” гэж хойшлуулахын оронд Монголдоо байхдаа бага ч гэсэн сууриа тавиад ирвэл очоод өөртөө итгэлтэй эхэлдэг.

2. Эхний саруудад мөнгөө хэт үрэх

Шинэ мөнгөн дэвсгэрт, ханшийн ялгаанд дасаагүйгээс болоод “энэ чинь гайгүй үнэтэй юм байна” гэж бодсоор хэрэггүй зүйлд их мөнгө зарцуулах нь элбэг.

Эхний сардаа төсвөө гаргаж, зарлагаа хянаж сурвал дараагийн сарууддаа санхүүгийн дарамтгүй амьдрахад ихээхэн тус болдог.

3. Эрүүл мэндийн үзлэгээ хойшлуулах

“Залуу хүн болохоор гайгүй” гэж бодоод ирдэг ч гэнэтийн эрүүл мэндийн асуудал гарах үе бий.

Тиймээс Монголд байхдаа ерөнхий эрүүл мэндийн үзлэгт хамрагдаад ирээрэй. Ялангуяа шүдний эмчилгээ Солонгост нэлээд өндөр өртөгтэй байдаг тул урьдчилан эмчлүүлээд ирвэл дараа нь цаг, мөнгө хоёроо хэмнэнэ.

4. Бичиг баримтаа дутуу бэлдэх

Төрсний гэрчилгээ, диплом, дүнгийн тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг чухал баримтууд дараа нь гэнэт хэрэг болох тохиолдол цөөнгүй.

Монголд байхдаа орчуулга, нотариат, апостиль шаардлагатай баримтуудаа бэлдээгүй бол Солонгост энэ бүх үйлчилгээг авах нь илүү үнэтэй, хугацаа их шаарддаг. Цаг тулсан үед нэг баримтын төлөө Монголоос хүнээр дайж явуулах шаардлага гардаг.

5. Хүний нутагт очсон ч өөрийн дуртай зүйлсээ бүү орхи!

Хэл мэдэхгүй, хүн танихгүй гээд зөвхөн хичээл, ажил хоёрын хооронд явсаар байвал шинэ орчиндоо дасан зохицох хугацаа урт болдог.

Харин өөрийн дуртай спорт, клуб, сайн дурын ажил эсвэл сонирхлын бүлгүүдэд эрт нэгдэж чадвал найз нөхөдтэй болж, хэлээ ч илүү хурдан сайжруулж, шинэ орчиндоо хурдах дасах болно!

💙 Өөрийн туршлагаа коммент дээр хуваалцаарай. Дараагийн хүнд хамгийн хэрэгтэй зөвлөгөө таных байж магадгүй.

📌 Хадгалаад, хэрэг болох хүндээ хуваалцаарай.

02/08/2026

🎓 9 сар хаяанд ирлээ…

Энэ намар олон монгол оюутан мөрөөдлийнхөө төлөө Солонгос улсыг зорин ниснэ.✈️

Хүүхэд тань шинэ орчинд олон зүйлтэй анх удаа нүүр тулна. Тиймээс чемоданыг нь бэлдэхээс өмнө, хамгийн хэрэгтэй хөтчийг нь утсанд нь суулгаж өгөөрэй.

"Go Go Korea Guide"- Солонгос улсад амьдрах, суралцахад хэрэгтэй бүх мэдээллийг хүүхдийн тань халаасанд багтаалаа.

Таны хүүхэд хүний нутагт ганцаараа биш.💙

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “9” гэж бичихэд хангалттай.

🎓9 сар хаяанд ирлээ!Та хүүхдээ Солонгос улсад суралцуулахаар төлөвлөж байна уу?Тэгвэл чемоданыг нь бэлдэхээс өмнө хамгий...
01/08/2026

🎓9 сар хаяанд ирлээ!

Та хүүхдээ Солонгос улсад суралцуулахаар төлөвлөж байна уу?

Тэгвэл чемоданыг нь бэлдэхээс өмнө хамгийн хэрэгтэй зүйлийг утсанд нь суулгаж өгөөрэй.

"Go Go Korea Guide – Халаасны хөтөч"

🇰🇷 Солонгост амьдрах, суралцахад хэрэгтэй бүх мэдээлэл нэг дор.
Интернэтгүй, сүлжээгүй үед ч ашиглах боломжтой.

Хил нэвтрэхээс эхлээд тээвэр, SIM, банк, эмнэлэг, худалдаа, өдөр тутмын амьдралд хэрэгтэй мэдээлэл гээд шинэ орчинд шаардлагатай бүхнийг хүүхдийн тань халаасанд багтаалаа.

💙 Таны хүүхэд хүний нутагт ганцаараа биш.

👇 Go Go Korea Guide – Халаасны хөтөчийн дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл “9” гэж бичихэд л хангалттай.

Солонгосын талаар мэдэхгүй зүйл гарах бүрд хэн нэгнээс асууж, сошиал группээр хайж цаг үрэх үе өнгөрсөн.Ганцхан "Go Go K...
31/07/2026

Солонгосын талаар мэдэхгүй зүйл гарах бүрд хэн нэгнээс асууж, сошиал группээр хайж цаг үрэх үе өнгөрсөн.

Ганцхан "Go Go Korea Guide" апп-аас хэрэгтэй бүх хариултаа аваарай.

✈️ Саадгүй хилээр нэвтэрч, санаа амар аял!

Аппаа татаж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл сэтгэгдэлд гэж бичихэд л хангалттай.

Address

Ulaanbaatar City
11000

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Go Go Korea - Ухаалаг Халаасны Хөтөч posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category