Монголын төмөр зам ТӨХК

Монголын төмөр зам ТӨХК Монголын төмөр зам ТӨХК

Төмөр замын салбарт улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах, бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгох, төмөр замын салбарт үндэсний компани бий болгох зорилготой

ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛҮҮДЭД ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ🌐 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун ...
15/09/2026

ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛҮҮДЭД ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

🌐 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун өнөөдөр Их Британи, УИНВУ-ын “Пандрол” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

🌐 Уулзалтад “Пандрол” компанийн Төсөл хариуцсан захирал Дэвид Хэмптон, Төв болон Зүүн Европ, Ойрх Дорнод, Төв Азийн бүс хариуцсан Борлуулалтын албаны дарга Хикмат Жафаров тэргүүтэй төмөр замын бэхэлгээний системийн мэргэжилтнүүд оролцов.

🌐 Энэ үеэр “Пандрол” компанийн төлөөлөгчид Монгол Улсын төмөр замын сүлжээг өргөжүүлэх, шинэ чиглэлийн төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

🌐 Тодруулбал, тус компани төмөр замын бэхэлгээний систем, гагнуурын тоног төхөөрөмж, зам барилгын машин механизм болон холбогдох техник, технологийн шийдлийг нийлүүлэх, олон улсын стандартын шаардлага хангасан төмөр замын бүтээн байгуулалтад хамтран ажиллахад бэлэн байгаагаа танилцуулсан байна.

🔹 “Пандрол” компани нь “Тавантолгой-Зүүнбаян”, “Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт” чиглэлийн төмөр замын төслүүдэд дэлхийн стандартад нийцсэн “Пандрол” бэхэлгээний системийг нийлүүлж, хамтран ажилласан юм.

ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДАН АВЛАА🌀 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун өнөөдөр Захиргаа, удирдлаг...
14/09/2026

ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДАН АВЛАА

🌀 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун өнөөдөр Захиргаа, удирдлагын газрын Үйлчилгээний ажилтан Б.Мөнхжаргал, О.Амаржаргал нарт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Боловсролын яамны хамтарсан “Чадамжийн гэрчилгээ”-г гардууллаа.

🌀 Дээрх ажилтнууд нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газраас зохион байгуулсан онол, практик хосолсон сургалтад амжилттай хамрагдсан бөгөөд Төрийн ордонд практик дадлага хийж, “Цэвэрлэгч, үйлчлэгч” мэргэжлээр албан байгууллагын мэргэшлийн II түвшний чадамж эзэмшсэн байна.

“CROSSRAIL INTERNATIONAL” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ🌀 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Б...
11/09/2026

“CROSSRAIL INTERNATIONAL” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

🌀 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун Их Британийн Crossrail International компанийн төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ.

🌀 Уулзалтын үеэр Монгол Улсын төмөр замын сүлжээг өргөжүүлэхэд стратегийн ач холбогдол бүхий “Багахангай–Номгон чиглэлийн 430 км төмөр замын төсөл”-ийн талаар танилцуулж, төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг олон улсын жишиг, түвшинд боловсруулахад Crossrail International компанийн олон улсын туршлага, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, арга зүйн дэмжлэгийг ашиглах боломжийн талаар хэлэлцэв.

🌀 Түүнчлэн хоёр талын хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгох, урт хугацааны түншлэлийг бэхжүүлэх зорилгоор “Монголын төмөр зам” ТӨХК болон Crossrail International компанийн хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах асуудлыг хэлэлцэн, холбогдох бэлтгэл ажлыг хангахаар тохиролцлоо.

🌀 Мөн 2026 оны есдүгээр сарын 22–25-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдах “InnoTrans 2026” олон улсын үзэсгэлэнгийн үеэр хамтын ажиллагааны дараагийн үе шатны асуудлыг хэлэлцэхээр боллоо.

АВЛИГЫН ЭСРЭГ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ISO 37001 СТАНДАРТЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА✍️ Өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-...
11/09/2026

АВЛИГЫН ЭСРЭГ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ISO 37001 СТАНДАРТЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✍️ Өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнуудад зориулсан “Авлигын эсрэг менежментийн тогтолцоо ISO 37001 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

📚 Тус сургалт нь Авлигатай тэмцэх газрын “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд компанийн газар, хэлтэс, алба, нэгжийн дарга нарт авлига, хээл хахуулийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, түүнд хариу арга хэмжээ авах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм.

📚 Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар С.Галбадрах удирдан явууллаа.

☀️⛑️ Ажлын шинэ өдөрБагахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт
10/09/2026

☀️⛑️ Ажлын шинэ өдөр

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт

09/09/2026

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын трассын дагуух ЦДАШ шилжүүлэн холбох ажлыг эрчимжүүлж, хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

ЦДАШ-ЫГ ШИЛЖҮҮЛЭН ХОЛБОХ АЖИЛ ЭРЧИМТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА🔹 Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн б...
09/09/2026

ЦДАШ-ЫГ ШИЛЖҮҮЛЭН ХОЛБОХ АЖИЛ ЭРЧИМТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

🔹 Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд Хөшигт–Эмээлт хэсгийн трассын дагуух цахилгаан дамжуулах агаарын шугам (ЦДАШ)-ыг шилжүүлэн холбох ажил эрчимтэй үргэлжилж байна.

🔹 Уг ажлын явцтай “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун өнөөдөр газар дээр нь танилцаж, гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлд анкер шугамын тулгуурыг босгох болон бусад шаардлагатай арга хэмжээг чанартай гүйцэтгэх талаар тодорхой үүрэг, чиглэл өглөө.

🔹 Төлөвлөгөөний дагуу төмөр замын трасстай огтлолцож буй 121, 122, 127, 128 дугаар цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг трассын зурвасаас бүрэн чөлөөлсний дараа ул шорооны дүүргэлтийг эхлүүлэх юм.

🔹 Өнөөдрийн байдлаар трассын 115.6 дахь километрт байрлах 110 кВ-ын ЦДАШ-ын тулгуур шилжүүлэх ажил хийгдэж байна. Түүнчлэн гурван анкер угсарч, ул шорооны дүүргэлтийг эхлүүлээд байгаа бөгөөд төмөр замын трасстай огтлолцож буй ЦДАШ-ыг шилжүүлэх холболтын ажлыг өнөөдөр 22:00 цагт бүрэн дуусгахаар ажиллаж байна.

05/09/2026

“Мотор сервис” ХХК-ийн Гүүрийн инженер Л.Норовсүрэн:

19 алгасалтай, 20 тулгууртай, 20 м өрөмдлөгтэй шон суурьтай гүүрийн ажлыг хийж гүйцэтгэлээ.

03/09/2026

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун:

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын шинэ өртөөнөөс Толгойт хүртэлх 16 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил амжилттай үргэлжилж байна.

ЦДАШ ШИЛЖҮҮЛЭХ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ🔸 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчул...
01/09/2026

ЦДАШ ШИЛЖҮҮЛЭХ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

🔸 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун өнөөдөр “Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт” чиглэлийн төмөр замын төслийн талбайн Шувуун фабрик хэсэгт ажиллалаа.

🔸 Энэ үеэр төмөр замын трасстай огтлолцож буй “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн цахилгаан дамжуулах агаарын шугам (ЦДАШ)-ыг шилжүүлэх ажлын явцтай газар дээр нь танилцаж, холбогдох албаныхантай санал солилцов.

🔸 Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын трассын Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлд нийт есөн анкерийн суурийн газар шорооны ажлыг бүрэн гүйцэтгэсэн ба хоёр анкерыг угсраад байна. Харин гурав дахь анкерын угсралтын ажил үргэлжилж байна.

🔸 Гүйцэтгэх захирал О.Батчулуун ажлын явцтай танилцах үеэр төслийн хэрэгжилтэд шууд нөлөөлж буй ЦДАШ шилжүүлэх барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, төлөвлөгөөт хугацаанд нь чанартай гүйцэтгэх, холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог ханган ажиллахыг үүрэг болголоо.

Address

Ulaanbaatar

Telephone

+97670006464

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын төмөр зам ТӨХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Монголын төмөр зам ТӨХК:

Shortcuts

Share