Otho’s page

Otho’s page 4 улсад сурч, амьдарч, 25+ улсаар аялсан
туршлагаа хуваалцъя

Япон хэлний түвшин тогтоох JLPT нь жилд 2 л удаа явагддаг шалгалт бөгөөд уг шалгалтанд бэлдээд идэвхитэй бичлэг, пост хи...
25/12/2025

Япон хэлний түвшин тогтоох JLPT нь жилд 2 л удаа явагддаг шалгалт бөгөөд уг шалгалтанд бэлдээд идэвхитэй бичлэг, пост хийлгүй нэлээд удлаа.

Албан ёсоор ийнхүү 4-дэх хэлээ сурч байна даа. Өөрийгөө жаахан зовоох дуртай болоод байна уу? гэж ч бодох шиг. Цаашлаад хэл сурах талаар бас зөвлөгөө, туршлагаа хуваалцана аа.

Нээрээ өвөл болоод манайхан Тайланд 🇹🇭, Вьетнам 🇻🇳 руу их явж байгаа харагдаж байна. Тийшээ явсан зөвлөгөө, үнэ өртөг, маршрут гээд бүх зүйлийг харуулсан бичлэг үзэх үү?

15/10/2025

🇩🇪 Berlin Cathedral

Европын орнуудын хувьд хамгийн чухал зүйлсийн нэг бол мэдээж сүм (church) шүү дээ. Миний орж байсан олон сүмүүдээс бас нэгэн түүх, соёлын үнэт зүйлийг агуулсан нь Berlin Cathedral. байсан. Уг сүмийн талаар товч дурдвал:

🏰 Түүх ба архитектур

1894‑1905 онд баригдсан, Neo-Renaissance хэв маягтай, архитектурыг XIX зууны 2-р хагасын шилдэг архитектурын нэг Julius Carl Raschdorff гаргасан.

Дэлхийн II дайны үед бөмбөгдөлтөд өртсөн ч ахин сэргээгдэн өнөөгийн сүрлэг дүр төрхөө хадгалсан.

Нийт 114м өндөртэй бөгөөд 270 орчим шатаар өгсөн дээвэр дээр гарснаар Берлин хотыг 360° харах боломжтой.

⚰️ Hohenzollern Crypt

Энэхүү сүмийн бас нэгэн нууцлагдмал түүх бол сүмийн доор хадгалагдах Hohenzollern Crypt буюу XVI-XX зууны Hohenzollern удмын 90 гаруй гишүүдийн булш хадгалсан нууц танхим юм.

Hohenzollern нь Германы түүхэнд томоохон нөлөөтэй dynasty (овог, хааны угсаа) байсан бө хаад, эрх мэдэлтнүүдээс тогтсон.

🎶 Мөн сүм доторх орган хөгжим (organ) нь Германы хамгийн том хөгжмүүдийн нэгт тооцогддог. Нийт 7000 гаруй хоолойноос бүрдсэн.

Урлаг, архитектур, түүх бүгдийг нэг дор мэдрэх боломжтой энэ сүмийг харуулсан бүтэн бичлэгийг 👇 https://www.youtube.com/ эндээс үзэж болно шүү.

#аялал #влог

🇩🇪 Берлиний Reichstag building буюу Парламентын ордны түүх маш сонирхолтой байсан болохоор мэдээлэл болгоод хүргэхээр ши...
14/10/2025

🇩🇪 Берлиний Reichstag building буюу Парламентын ордны түүх маш сонирхолтой байсан болохоор мэдээлэл болгоод хүргэхээр шийдлээ.

Берлины заавал үзэх газруудын нэг болох Reichstag building нь гаднаасаа энгийн чулуун барилга мэт харагдавч дотроо Германы бүхэл бүтэн түүх, ардчилал, ил тод байдлын философийг шингээсэн барилга юм.

🕰️ Түүхийн товчоон:
1894 онд Германы парламентын зориулалтаар баригдсан энэ барилга дэлхийн хоёр ч дайныг давж, 1933 онд Рейхстагийн гал түймэрт өртөн бараг бүх танхимууд нь шатаж, ихээхэн сүйдсэн. Гал гарсны дараа Нацист нам (Адольф Гитлер) улс төрийн зорилгоор үүнийг ашиглаж, коммунистуудыг буруутган төрийн эрх мэдлийг бүрэн авсан.

Үүнээс болж олон жил ашиглагдалгүй явж байгаад 1990 онд хоёр Германы нэгдлийн дараа Reichstag нь шинэ парламент болох Бундестаг (Bundestag)-ийн байр болсон. Эхний хурал 1990 оны 10-р сарын 4-нд болж байсан.

🏗️ Шилэн бөмбөгөр дээврийн (Dome) утга:
1994 онд хоёр дахь сэргээн засварын үеэр алдарт Британи архитектор Норман Фостер шилэн бөмбөгөрийг бүтээсэн. 800 тонн ган ба шилэн бүтэцтэй, диаметр нь 40 м, өндөр нь 23.5 м.

✨Уг бөмбөгөр дээврийг парламентын танхимын дээр байрлуулсан нь “ТӨР ИЛ ТОД БАЙХ ЁСТОЙ” гэсэн философийг илэрхийлдэг. Иргэд доор байрлах парламентыг харсанаар, төрийн үйл ажиллагааг шууд хянах боломжтой бөгөөд энэ нь ард түмэн төрийн дээр байдаг гэдгийн бэлгэдэл юм байна.

Өнөөдөр энэ барилга бол Германы ардчиллын зүрх, дэлхийн хамгийн их жуулчинтай парламентын барилгуудын нэг болсон.

🇩🇪 Берлинд очвол заавал үзэх газруудын нэг. Энэ гайхалтай барилгад яаж зочлох вэ? шилэн dome хэсэг нь ямар харагддаг талаар https://www.youtube.com/watch?v=eOWASlHnNQk энд оруулсан влогноос үзээрэй 🧐@

12/10/2025

Германд гадаа хоносон бичлэгний хэсгээс орууллаа. Аялалд тэгээд юу эсэх нь болдог доо тийм ээ? 😅😂

Германд хийсэн дугаарын үргэлжлэлийг маргааш хуудаснаас үзээрэй https://www.youtube.com/

#аялал

Маргааш өглөө Bangkok → Aranyaprathet → Poipet (Boarder of Cambodia) хилийг газраар нэвтрэх төлөвлөгөөтэй байсан чинь гэ...
24/07/2025

Маргааш өглөө Bangkok → Aranyaprathet → Poipet (Boarder of Cambodia) хилийг газраар нэвтрэх төлөвлөгөөтэй байсан чинь гэнэт 2 улсын хил дээр зэвсэгт мөргөлдөөн боллоо. Thailand ихэнхи хилийн боомтоо хаасан гэдэг мэдээлэл байна. Цаашлаад Vietnam, China гээд аялал байдаг, юу ч гэсэн хил рүү дөхөөд үзвэл?

🎥 Европын аяллын анхны влог – Part 1Олон дурсамж, видеонуудаа эргэн сөхөж, нэг бүрчлэн цэгцлэн влог болгоход багагүй хуг...
19/07/2025

🎥 Европын аяллын анхны влог – Part 1
Олон дурсамж, видеонуудаа эргэн сөхөж, нэг бүрчлэн цэгцлэн влог болгоход багагүй хугацаа зарцууллаа. Унгарын Будапештээс Германы Нюренберг, Мюнхен зэрэг хотуудаар аялсан эхний влог youtube хуудсанд маань орлоо. Энэ дугаарт:

Тус хотуудад үзэж, харах зүйлсүүдээс гадна,

📍 яаж ухаалаг, хэмнэлттэй аялж болох,
✈️ хямд нислэг олох,
📱 татаж авах хэрэгтэй аппууд зэргийг багтаасан.

Дараагийн влогт Хөлбөмбөгийн Евро 2024-ийн финалын тоглолтын уур амьсгалыг Германы нийслэл Берлин хотод мэдэрсэн бүр сонирхолтой дугаар байгаа шүү, subscribe дараад youtube хуудастай ойрхон байгаарай.

🎥 Европын аяллын анхны влог – Part 1Олон дурсамж, видеонуудаа эргэн сөхөж, нэг бүрчлэн цэгцлэн влог болгоход багагүй хугацаа зарцууллаа.Энэ удаагийн хэсэгт:...

12/07/2025

🎥 Удаан хугацаанд бодож, төлөвлөж явсан аяллын бичлэгээ ийнхүү анхны влог болгон оруулж байна!
Олон улсаар аялж, янз бүрийн бичлэг цуглуулсан ч Монголдоо хийсэн энэ морин аяллаар эхлүүлэхээр шийдлээ.
3 хоног, 100 км морьтой аялал, Сэлэнгийн үзэсгэлэнт байгаль, Гав хад хүртэлх жинхэнэ адал явдал.
Эхний удаагийнх болохоор босоогоор бүх бичлэг ээ хийснээс эхлүүлээд сайжруулах зүйлс байгаа. Гэхдээ бичлэг янзлана гэдэг нэлээн ажил болдог юм байна. 🙌
400GB бичлэгний эхлэл нь. Цаашдаа олон сонирхолтой контент хүргэнэ ээ!

4К БИЧЛЭГ БОЛОХООР ДООРХИ ЛИНКЭЭР ОРЖ ҮЗВЭЛ ИЛҮҮ САЙН ЧАНАРТАЙ ҮЗНЭ ШҮҮ
https://www.youtube.com/watch?v=oGmZSfDw9HA

👉 Бүрэн бичлэгийг үзээд сэтгэгдлээ хуваалцаарай
👍 Like дараад
📲 Share хийгээд
📍 Page-ийг маань follow хийгээрэй

🎥 After years of dreaming and filming around the world, I’m finally sharing my first vlog!
And I’m starting right here in Mongolia—with a 3-day, 100 km horseback adventure to Gav Khad.
It’s not perfect, but it’s full of heart—and just the beginning. 400GB of footage still to come 😅

FOR BETTER QUALITY VIDEO ON YOUTUBE - https://www.youtube.com/watch?v=oGmZSfDw9HA

👉 Watch, Like, Share & Follow for more!

#аялал

Youtube: https://www.youtube.com/
Instagram: https://www.instagram.com/othos_page

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Otho’s page posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category