30/09/2026
DJI Agras дрон хадгалах зөвлөмж
1-р хэсэг: Дроныг хадгалалтад нь (их бие)
Цацах систем дотор үлдсэн ус хөлдөж, хоолой насосыг хагалахаас сэргийлж, энэ ажлыг гадаа температур 0°C-ээс доош орохоос өмнө заавал хийх ёстой.
• 1-р алхам: Савыг юүлж цэвэрлэх
Шүршигч савыг цэвэр усаар дүүргэж, системээ бүрэн дуустал нь ажиллуулна. Ингэснээр өвлийн турш насос, хоолойг зэврээж гэмтээж болзошгүй химийн бодис, бордооны үлдэгдлийг цэвэрлэнэ. Хөлддөггүй шингэнээр (Антифриз) зайлж хадгалбал илүү үр дүнтэй.
• 2-р алхам: Их биеийг цэвэрлэх
Дроны карбон гар, сэнс, их биеийг чийгтэй алчуур арчиж, наалдсан шавар, химийн бодисын бохирдлыг гүйцэд арилгана.
• 3-р алхам: Гаруудыг хумих, мэдрэгчийг хамгаалах
Дроны гаруудыг тээвэрлэлтийн байрлалд оруулан хумьж, зориулалтын бэхэлгээгээр нь түгжинэ. Радар болон камерын линзийг шороо тоосноос хамгаалж, цохигдохоос сэргийлж хадгална.
• 4-р алхам: Хуурай нөхцөлд хадгалах
Дроны их биеийг хуурай агуулах эсвэл өрөөнд байрлуулна. Их бие нь хүйтнийг тэсвэрлэх боловч хуурай газар хадгалах нь хавар болоход дотоод электроник дээр чийг үүсэхээс сэргийлнэ. Хадгалах санал болгох тасалгааны температур нь +15-25°C байна.
🔋 2-р хэсэг: Ухаалаг батарейг хадгалах
Agras дроны батарейнууд нь маш том лити-полимер (LiPo) хэсгүүдээс бүрддэг тул хүйтэнд хамгийн мэдрэмтгий байдаг. Буруу хадгалбал батарей ажиллагаа муудна.
• 1-р алхам: Дулаан байранд оруулах (Хамгийн чухал)
Бүх ухаалаг батарейг хадгалах орчны температур тогтмол байх бөгөөд +15°C-ээс +28°C хооронд байна. Өвлийн цагт халаалтгүй контейнер, амбаар, гараашинд хадгалж болохгүй.
• 2-р алхам: Хадгалалтын цэнэгтэй байхаар (40% – 60%) тохируулж хадгална.
Батарейны асаах товчийг нэг даран цэнэгийн LED гэрлийг шалгана.
o Хэрэв 100% дүүрэн байвал: Дроныг ажиллуулж цэнэгийг 20-30% хүртэл буулгана.
o Дахин 40%-60% хүртэл цэнэглэж хадгална
o Зөвлөмж: Батарейны 3 дахь гэрэл анивчиж эсвэл тогтмол асах (ойролцоогоор 50%-ийн цэнэгтэй) түвшинд хадгална. Бүрэн хоосон эсвэл 100% дүүрэн хадгалбал батарейны эсүүд хөөж, чанараа алддаг.
• 3-р алхам: Хадгалах үеийн хяналт
3 сар тутамд дахин 100% болтол дахин цэнэглэж, 20% хүртэл ашиглаад, дахин цэнэглэж 50% болгож хадгална.
• Зөвлөмж:
o Коннектор, шүдийг цэвэрлэх
Батарейны хүнд металл портууд болон шүднүүдийг сайн шалгана. Хэрэв ажиллагааны явцад үүссэн хар толбо, зэв байвал спиртэнд дүрсэн хөвөнтэй модоор сайтар арчиж цэвэрлэнэ.
o Шалан дээр шууд тавихгүй байх
Хүнд батарейнуудыг бетонон шал эсвэл төмөр тавиур дээр шууд тавьж болохгүй (тэдгээр нь хүйтэн, чийг татдаг). Батарейг өөрийнх нь үйлдвэрийн зузаан хайрцагт хийж эсвэл модон тавиур (палет) дээр хэвтээ байрлалаар тавина.
Properly prepare your DJI Agras T50 for long-term storage by safely...