KOREA Medical help center

KOREA Medical help center Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from KOREA Medical help center, Travel and transport, Ulaanbaatar.

Хүнд мэс заслын өвчтөнд туслах үйлчилгээ
Эмчилгээний төлбөрийн хөнгөлөлт
Тосох хүргэх, орчуулгын үйлчилгээ
Эмнэлгийн цаг захиалга, мэдээлэл авах
Эмчилгээний визний зөвлөгөө, эмнэлгийн урилга авах БНСУ-ын тэргүүлэх зэргийн эмнэлэгүүдэд бүх төрлийн эмчилгээ, оношлогоонд явуулж, эмчилгээний виз ажлын 3-5 хоногт гаргана.

Солонгос улсад эмчлүүлэгсдэд туслах төв:
-Солонгос улсын эмнэлэгүүдийн талаарх

мэдээлэл
-Эмнэлэгт захиалаг хийх
-Эмчилгээ оншилгооны зардалын мэдээлэл өгөх
-Эмчилгээний виза ажлын 3-7 хоногт гаргах
-Эмнэлэгийн орчуулга
-Эрүүл мэндийн аялал зуулчилал.

Утас: 8900-8828 , 8900-2552, 7707-8844

 ?Элэгний эсээс үүсдэг хортой хавдарыг элэгний хортой хавдар гэнэ.  - Элэгний эсээс үүссэн хавдар- Цөсний сувгийн дотор ...
13/06/2026

?
Элэгний эсээс үүсдэг хортой хавдарыг элэгний хортой хавдар гэнэ.

- Элэгний эсээс үүссэн хавдар
- Цөсний сувгийн дотор ханын эснээс үүссэн хавдар
- Элэгний гол эсээс үүссэн хавдар
- Цусны судаснаас /Ангиосаркома/ үүссэн хавдар гэж ангиллагддаг ба голчлон элэгний эс, цөсний сувгийн дотор ханаас үүссэн хавдар голлох байрыг эзэлдэг.

Элэг нь “дүлий эрхтэн”учраас шинж тэмдэг хожуу илрэх тохиолдол их байдаг.

Хэвлийгээр өвдөх, бие сульдах, хоолны дуршил буурах,

Хэвлийн хөндийд бүлэн үүсэх, хүчтэй өвдөх, хэвлий усжих, хэвлий дүүрч цүрдийх, шарлах /арьс, нүд/, ходоод улаан хоолойруугаа цус алдах, бүдүүн гэдэсний цус алдалт гэх мэт

Элэгний хортой хавдар нь В, С вирус болон амьдралын буруу хэв маягаас үүдэн бий болдог.
• Элэгний хатуурал
• Архи
• Тамхи
• Афлатоксин /байгалийн гаралтай хорт бодис/ /тариа будаа, буурцагийг хадгалах явцад үүсэх хөгцөнд оршдог/

• Эхо шинжилгээ
• Альфа фетопротеин

Эмчилгээ нь өвчлөлийн үе шатаасаа шалтгаалаад өөр өөр байдаг бa өвчлөлийг анхан шатанд нь эмчилбэл үр дүн өндөр байна.
• эмчилгээ
Гуяны артерийн судсанд хоолой оруулан гүрээний судсыг олоод химийн эмийг тарин цусны урсгалыг хааж хавдарын эдийг сонгон устгах эмчилгээ юм.

Алкохол шахмал, өндөр давтамжтай радио долгионоор /түлж/ эмчлэх арга.
• #Хагалгаа
Элэг тайрах хагалгаа, элэг шилжүүлэн суулгах хагалгаа.

Хавдар нилээн өргөн хүрээнд тархсан элгийг тайрах болон судас боох хагалгаа хийгдэх боломжгүй өвчтөнд хийгддэг.

Хүзүү нурууны мэдрэл дарагдсан эсэхийг хэрхэн мэдэх вэ?Хүний багана нурууны дундуур явах нугаснаас хүзүүний 7,сээрний 12...
12/07/2025

Хүзүү нурууны мэдрэл дарагдсан эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Хүний багана нурууны дундуур явах нугаснаас хүзүүний 7,сээрний 12, бүсэлхийн 5,ууцны 5, ахар сүүлний 5 нийт 34 хос мэдрэл салаалдаг.

Эдгээр мэдрэлүүд нь хүний бүх эрхтэн системийн үйл ажиллагааг зохицуулахад оролцож байдаг.
Хүзүүний нэгдүгээр үе гавал ясны хооронд мэдрэл дарагдахад толгой байнга өвдөх, толгой эргэх, хэвтэж байхад ч эргэж байгаа мэт санагдах зовиур илэрнэ. Хүзүүний үе арагш урагш хажуу тийшээ гэх мэт хааш гулссанаас шалтгаалан бусад шинж тэмдэг болон өвдөлт мөн илэрдэг.

Хүзүүний 1-2 үений хооронд мэдрэл дарагдахад нүдний төвд өөрчлөлт орж улмаар хараа муудах, толгой дагз орчмоороо өвдөх,чих шуугих ,эрүүний углуурга өвдөх зэрэг шинж илэрдэг. Хүзүү хааш мурийсан эргэснээсээ шалтгаалан бусад олон янзын шинж илэрдэг.

Хүзүүний 3-4 үеийн хоорондох мэдрэл дарагдахад шилэн хүзүү хөших,дагзаар халах зовиур байнга илэрнэ, Хүзүүгээ эргүүлэх хөдөлгөөн хийх үед өвдөлт нэмэгдэх нь их. Хүзүүгээрээ бөхийх гэдийх хөдөлгөөн хийхэд өвдөлт нэмэгдэнэ.

Хүзүүний 4-5,5-6 үеийн хоорондох мэдрэл дарагдахад дал ,мөр хөшиж өвдөх ,хүзүүгээрээ эргүүлэх хөдөлгөөн хийхэд чангарч өвдөх зовиур илэрнэ.

Хүзүүний 5-7 үеийн хоорондох мэдрэл дарагдахад мөрний үеэр өвдөх,гар бадайрах ,чинэрэх, удаан дарж унтсан мэт мэдээ алдах ,хуруунууд мэдээгүй мэт санагдах, сэрвээгээрээ бөгтийх зэрэг зовиур шинж илэрдэг

Сээр нурууны 1, 2 дугаар үе хоорондох мэдрэл дарагдахад бамбай булчирхай, зүрхэнд өөрчлөлт орно, зүрхээр хатгуулах, зүрх дэлсэж тайван бус байдал зонхилон нойр муудах шинж илэрдэг..Цээж эгэм хавиар хөндүүрлэж өвдөнө.

Сээр нурууны 3- 4 дүгээр үе хоорондох мэдрэл дарагдахад хавирган завсраар хөндүүрлэж өвдөн,зүрх дэлсэх шинж илэрнэ.

Сээр нурууны 4-6 үеийн мэдрэл дарагдахад уушигны цусан хангамжид өөрчлөлт орох магадлалтай.

Сээр нурууны 6-7 үеийн мэдрэл дарагдахад зүрхний үйл ажиллагаа хэвийн бус болж, хэм алдагдах, санаа алдах, юм залгихад өвчүүний ард горойх шинж илрэн зовиурлана.

Сээр нурууны 7-8 үенд мэдрэл дарагдахад өрцний талаас зогисох, амьсгалахад амаргүй болох мэт ямар нэг зовиур мөн илэрч болдог.

Сээр нурууны 9-11 дугаар үеийн мэдрэл дарагдахад нойр булчирхай ,дэлүүний үйл ажиллагаа мууддаг.Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдоно.

Сээр нурууны 12, бүсэлхийн 1 дүгээр үеийн мэдрэл дарагдахад бөөр, бөөрний дээд булчирхай, бөөрний цоргоны үйл ажиллагаа мууддаг байна. Мөн энэ үенд мэдрэл дарагдахад хөлийн ул тавхай хэсгээр өвдөх мэдээ алдах бадайрах,шилбэ үрүүгээ өгсөж өвдөх шинж илэрнэ.

Бүсэлхийн 1-2 нугаламын хоорондох үенд суулт өгсөн тохиолдолд 2 хөлийн өвдөгний үеэр өвдөн энэ үений цусан хангамж муудан яс ургалт үүсэх магадлалтай.

Бүсэлхийн 2- 3 дугаар үе хоорондын мэдрэл дарагдахад мухар олгой үрэвсэх, бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн муудах, өтгөн хатах ,гэдэс түгжрэх зэрэг зэрэг шинж илэрнэ. Мөн хөлийн гуяны урд талаар, цавь орчмоор татаж чангарч өвддөг.

Бүсэлхийн 4- 5 дугаар үеийн мэдрэл дарагдахаад бүдүүн гуя дагаж хажуу талаар нь өвдөх тахимаар хөлөө жийхэд өвдөх зовиур илэрнэ. Мөн давсагны талаас шээс олон хүрэх, бага багаар шээх, мэдээгүй шээх зэрэг шинж илэрч болно.

Бүсэлхийн 5 дугаар үе болон ууцны 6 дугаар нугаламд суулт өгсөн үед хөлийн гуяны араар доош зураа даган өвдөж хөлийн эрээн булчин чинэрдэг.
Ууцны үенд суулт өгсөн үед ууц ташаа түнх гуя хэсгээр бадайрч өвдөн удаан суух хэвтэхэд бие чилж зовиур нэмэгддэг.

Бүсэлхий болон ууцны үеүүдийн мэдрэл дарагдахад нарийн гэдэсний талаас гэдэс дүүрэх, хоолны шингэц муудах, гүйлгэмтгий болох зэрэг шинж болно. Мөн эмэгтэйчүүдийн эрхтэн талаас умай унжих,бэлгийн хөрөлт,үргүйдэл ,зулбалт , биеийн юмны мөчлөг алдагдах ,эрэгтэйчүүдэд бэлгийн сулрал үүсэх түрүү булчирхайн үйл ажиллагаа доголдох зэрэг шинж илэрч болно.

🩺 Нойр булчирхайн хавдар гэж юу вэ?Нойр булчирхай нь ходоодны ард орших 15 см орчим урт эрхтэн ба хоол боловсруулах боло...
25/12/2024

🩺 Нойр булчирхайн хавдар гэж юу вэ?
Нойр булчирхай нь ходоодны ард орших 15 см орчим урт эрхтэн ба хоол боловсруулах болон цусан дахь сахарыг зохицуулах үүрэг бүхий бодисуудыг ялгаруулдаг. Нойр булчирхайн хорт хавдар нь ихэвчлэн нойр булчирхайн сувганцрын эсээс үүсэлтэй ба цөөн тохиолдолд дотоод шүүрлийн эсүүдээс үүсэлтэй байдаг.
🔎 Гол шинж тэмдэгүүд:
✅ Аюулхайгаар өвдөх, энэ өвдөлт нь ар нурууруу дамжих
✅Сэтгэл санааны хямрал
✅Цус бүлэнтэх
✅ Нүд болон арьс шарлах
✅ Хоолны дуршилгүй болох
✅ Турах
⚠️ Хэрэв дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай!
🔹 Шалтгаангүйгээр турах
🔹 Хэвлийгээр өвдөх
🔹 Нүд болон арьс шарлах
🔹 Нүд болон арьс шарлах
🔹 Зовиур үүсгэж буй бусад шалтгаан
🛡️ Урьдчилан сэргийлэх аргууд:
🔹 Эрүүл амьдралын хэв маягийг баримтлах
🔹 Зөв хооллолт, тэнцвэртэй хоолны дэглэм
🔹 Дархлаагаа дэмжих (амралт, хөдөлгөөн)
🔹 Тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамрагдах
🔹 Архи тамхинаас зайлсхийх
🏥 Эмчилгээ:
🔹ЭХО
🔹Цусанд хавдрын маркер СА19-9 тодорхойлох
🔹Компьютер томограф болон MRI

  (COLON POLYP) гэж юу вэ?Бүдүүн гэдэсний дурангаар маш олон төрлийн ургацаг төст үүсгэврүүд оношлогддог. Эдгээр нь хуви...
04/12/2024

(COLON POLYP) гэж юу вэ?

Бүдүүн гэдэсний дурангаар маш олон төрлийн ургацаг төст үүсгэврүүд оношлогддог. Эдгээр нь хувирч өөрчлөгдөн бүдүүн гэдэсний хорт хавдарт үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

😲 Эрсдэлт хүчин зүйлс:
• Амьтны гаралтай өөх тос хэт ихээр хэрэглэх
• Эслэг дутагдах
• Кальц болон витамин Д дутагдах
• Шарсан хуурсан хоол хүнс
• Хөдөлгөөний дутагдал
• Үрэвслийн гаралтай гэдэсний эмгэг
• Бүдүүн гэдэсний ургацаг
• Удамшлын хүчин зүйл
• 50-с дээш насны хүмүүс

‼️Бүдүүн гэдэсний хавдрын үед илрэх шинж тэмдэг:
• Суулгах эсвэл өтгөн хатах
• Баасны хэлбэр өөрчлөгдөх
• Шулуун гэдсээр цус гарах эсвэл өтгөн цусны хольцтой байх
• Хэвлийн байнгын таагүй мэдрэмж төрөх (базлах, хий дүүрэх, өвдөх)
• Хүндээр бие зассаны дараа гэдэс бүрэн хоосроогүй мэт, дутуу хүндэрсэн мэт мэдрэмж төрөх
• Ядарч сульдах
• Жин шалтгаангүйгээр буурах

Бүдүүн гэдэсний хорт хавдартай олон хүмүүс өвчний эхний үе шатанд шинж тэмдэггүй байдаг.
Шинж тэмдэг илэрвэл хорт хавдрын хэмжээ, бүдүүн гэдсэн дэх байршлаас хамаарч өөр өөр байх магадлалтай.

Бүдүүн гэдэсний хавдраас урьдчилан сэргийлэх, илрүүлэх хамгийн зөв арга бол БҮДҮҮН ГЭДЭСНИЙ ДУРАН оношилгоо юм.
Эд хөрөнгөө алдвал та багахан зүйлийг алдана.
Эрүүл мэндээ алдвал та бүх зүйлээ алдана.

💢  Визгүй гадаад иргэдэд үнэгүй үзлэг үйлчилгээ явуулдаг эмнэлгийн нэрс 🏥1. Rapael Clinic✅Хамрагдах хүн : Аялал , эмнэлг...
10/11/2024

💢 Визгүй гадаад иргэдэд үнэгүй үзлэг үйлчилгээ явуулдаг эмнэлгийн нэрс 🏥

1. Rapael Clinic
✅Хамрагдах хүн :
Аялал , эмнэлгийн виз, F-5 визтэй хүн үзүүлэх боломжгүй
✅Ажиллах цаг :
Ням 10-17цагт
Лхагва шүдний үзлэг 14-17цагт
Бямба шүдний үзлэг 15-18цагт

2. Сөүл дорнын анагаах ухаан эмнэлэг (Seoul k-medi center)
✅Хамрагдах хүн :
Бүх гадаад иргэн аяллын визээр ирсэн хүн
✅Ажиллах цаг : өдөр бүр 10-16цагт

3. Хийнён ирюу гонгжэхуй ( Jubilee medical insurance )
✅Хамрагдах хүн :
E-9 , D-2 , D-4 , олон соёлт гэр бүл
✅Ажиллах цаг :
Ням 14-18цагт
✅Үзлэг :
Дотор болон дорнын анагаах ухааны үзлэг:
Ням гараг бүр
Шүдний үзлэг : Ням гараг бүр
Хамар амны үзлэг : Сар бүр 1дэхь, 3дахь Ням гараг бүр
Нүдний үзлэг : Сар бүрийн 2дахь Ням гараг бүр

4. With Asia
✅Хамрагдах хүн :
E-9, G-1 түүний гэр бүл
✅Ажиллах цаг :
Ням гараг 10-13цаг (Сард 2 удаа)
Бямба гараг 15-20цаг
✅Шүдний үзлэг : шүд суулгах гажиг засах цайруулах үйлчилгээ байхгүйг анхаараарай

5. Seoul medical Association Volunteer corps
✅Хамрагдах хүн :
Эрүүл мэндийн даатгалгүй Визгүй гадаад хүмүүс
✅Ажиллах цаг :
Ням гараг 13-16:30цаг
✅Үзлэг :
Дотор, булчин шөрмөс, эмэгтэйчүүд, нүд, хамар ам, арьс , урологи , радиологи , гэр бүл судлал , шүд

6. Dail angel hospital
✅Хамрагдах хүн :
Эрүүл мэндийн даатгалгүй Визгүй гадаад хүмүүс
✅Ажиллах цаг :
Гэр бүл судлал Даваа, Пүрэв 13-17цаг
Сэтгэцийн судлал Лхагва 13-17цаг
Дотор Баасан 13-17цаг
✅Үзлэг :
Гэр бүл судлал, дотор, Сэтгэцийн судлал

: ASIA PEOPLE MONGOLIA

НҮДНИЙ ХАРАА ЗАСАХ МЭС ЗАСАЛ “Нүдний шил олон жил зүүхээр зовхи сэлхийж унжаад байна”, “Контакт линз, шилтэй байх их түв...
22/10/2024

НҮДНИЙ ХАРАА ЗАСАХ МЭС ЗАСАЛ
“Нүдний шил олон жил зүүхээр зовхи сэлхийж унжаад байна”, “Контакт линз, шилтэй байх их түвэгтэй юм” гэх хүмүүстэй та бишгүй таардаг байх. Энэ шалтгаанаар сүүлийн үед манай улсад нүдний хараа тэглэх лазер мэс заслыг сонгох хүн олон болсон билээ. Лазераар хараа засах мэс засал нь 20-иод жилийн өмнөөс анагаах ухаанд нэвтэрсэн бөгөөд орчин үед хамгийн түгээмэл хийгддэг нь LASIK болон LASEK хагалгаа юм. Арга техникээсээ хамаараад 5 төрлийн мэс засал байдаг.
👀 PRK: Эвэрлэг бүрхүүл маш нимгэн үед хийдэг нүдний эвэрлэг бүрхэвчийн хамгийн өнгөн давхаргыг зориулалтын хутгаар хуулж, лазерын тусламжтайгаар эвэрлэгийн гадаргууг өөрчилж хугарлын гажгийг засдаг.
👀 Trans PRK: Ямар ч багажаар хүрэлцэхгүй хийгддэг мэс засал бөгөөд харьцангуй өвдөлт ихтэй тогтсон хугацаанд гам барих шаардлагатай.
👀 LASIK: Эвэрлэгийн өмнөд давхаргыг тусгай зориулалтын хутгаар сөхөж лазер ашиглан эвэрлэгийн эдийн хэлбэрийг өөрчлөх байдлаар хийгддэг мэс засал юм. Өвдөлт багатай тодорхой хугацаанд гам барих шаардлагатай.
👀 Femto second laser: Лазерын тусламжтайгаар эвэрлэгийн гадна давхаргад зүслэг хийж сөхдөс үүсгэн эвэрлэгийн дунд давхаргад лазер хийдэг мэс ажилбар юм. Өвдөлтгүй, эдгэрэлт хурдан, хуурайшилт, гялбалт үүсэхгүй давуу талтай.
👀 Smart Sight: Femto лазераар эвэрлэгийн эдэд нимгэн хэрчим үүсгэн эвэрлэгийн гадна үүсгэсэн жижиг нүхээр гарган авдаг мэс засал юм. Өвдөлтгүй, эдгэрэлт хурдан, хуурайшилт, гялбалт үүсэхгүй гам барих шаардлагагүй.
🙏Эд хөрөнгөө алдвал та багахан зүйлийг алдана.
🙏Эрүүл мэндээ алдвал та бүх зүйлээ алдана.

  (gastric cancer)Монгол улсад сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 54,600 хүн хорт хавдраар оношлогдсоны 15% нь ходоодны хо...
18/07/2024

(gastric cancer)
Монгол улсад сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 54,600 хүн хорт хавдраар оношлогдсоны 15% нь ходоодны хорт хавдраар өвчилсөн байдаг. Ходоодны хорт хавдар нь тархалтаараа элэгний хорт хавдрын дараа бичигддэг юм.
■ Тодорхойлолт: Ходоодон дотор шарх юмуу булцруу байдлаар бий болдог ба түүнээс авсан эдийн шинжилгээнээс хорт хавдрын эс байгаа нь тодорхойлогдвол ходоодны хорт хавдар гэдэг.
■ Шинж тэмдэг
Эхэн үеийн шинж тэмдэг: Хэвлийн дээд хэсгээр эвгүйрч өвдөх,
хоолны шингэц муудах, гэдэс цанхайх, хоолны дуршил буурах
Хүндэрсэн үеийн шинж тэмдэг: цустай бөөлжих, өтгөн цустай гарах, биеийн жин буурах
■ Шалтгаан-эрсдэлт хүчин зүйлс
Хоол хүнсэн дэх хорт бодис
Гэдэсний метаплази:
Хелико бактерийн халдвар
Тамхи
Ходоодны мэс засалд орж байсан, ходоодны хүчил буурах
■ Оношлогоо
Ходоодны дурангийн шинжилгээ
Ходоодны тодосгогчтой рентген
Дурангийн хэт авианы шинжилгээ
Компьютер томограф (КТ)
■ Эмчилгээ
Мэс засал
Хими эмчилгээ
■ Урьдчилан сэргийлэх
Зөв хооллох
Витамин А,С,Е уух
Архи тамхинаас татгалзах
Байнгын шинжилгээ

 Тодорхой шалтгааны улмаас ходоодны хүчил ихсэн шархлаа үүсч өвчлөхийг ходоодны шархлаа гэнэ. Хэвлийн дээд хэсгээр хүчтэ...
30/05/2024



Тодорхой шалтгааны улмаас ходоодны хүчил ихсэн шархлаа үүсч өвчлөхийг ходоодны шархлаа гэнэ. Хэвлийн дээд хэсгээр хүчтэй өвдөх нь ходоодны шархлааны хамгийн нийтлэг шинж тэмдэг юм.

📌Шалтгаан,
Янз бүрийн шалтгаанаар ихэвчлэн хелико бактерийн улмаас ходоодны хүчил нь ихсэж ходоодны дотор ханыг түлж гэмтээснээс шархлаа үүсдэг. Ходоодны хүчил нь маш хүчиллэг тул шархыг улам түлж цус шүүрэхэд хүргэнэ. Энгийн нөхцөлд ходоодны хүчлээс хамгаалсан бүрхүүл байдаг боловч ходоодны хүчлийн хэмжээ ихсэхэд эсвэл хамгаалагч бүрхүүлийн хэмжээ багасахад ходоодны шархлаа үүсдэг байна. Ихэвчлэн дараах шалтгаануудаас ходоодны шарх үүсдэг.
• Хеликобактерийн гаралтай – 12 нугалаа гэдэс болон ходоодны дотор ханыг хүчилд түлэгдэхээс сэргийлдэг бүрхүүлд амьдардаг хеликобактер нь олширч ходоод гэдсийг үрэвсүүлэн ходоодны шарх үүсгэдэг.
• Өвчин намдаагч эм ойр ойрхон хэрэглэх нь ходоодны дотор ханыг гэмтээх аюултай. Ибопруфен, Напроксен, Кетопруфен, Аспирин зэрэг хүчтэй эмүүд нь илүү шархлаа үүсгэх магадлалтай байдаг.
• Удамшлын шалтгаанаар
• Байнгын стресс
📌Шинж тэмдэг
Шинж тэмдэг нь шархлааны байрлал болон явц зэргээс хамааран дараах нийтлэг болон нийтлэг бус шинж тэмдгүүдээр илэрдэг.

Нийтлэг шинж тэмдгүүд:
• Хүйснээс цээжний хэсэг хүртэл хүрэхэд өвдөх
• Юм идээгүй байхад илүү их өвдөх
• Шөнөдөө хурц хатгуулж өвдөх
• Ямар нэгэн юм идсэний дараа өвчин намдах
• Хэдэн долоо хоног эсвэл хэд хоногийн турш намжиж байснаа дахин өвдөх

Нийтлэг бус шинж тэмдгүүдэд
• Цусаар бөөлжих
• Цусархаг нөжөөр бөөлжих
• Дотор эвгүйрхэж бөөлжих
• Хоолны дуршил өөрчлөгдөх зэрэг орно.
• Өтгөн хөр өнгөтэй болох
• Хэвлийн урд ханаар өвдөх
• Жин хаях
📌Хүндрэл
Хэрэв ходоодны шархыг эмчлэхгүй хүндрүүлбэл дараах хүндрэлүүд үүсч болзошгүй.
Дотуур цус алдалт – бага зэргийн цус алдалт нь толгой эргэхэд хүргэдэг бол их хэмжээний цус алдалт нь цустай бие засах, цустай бөөлжих, байнга дотор муухайрч толгой эргэх зэрэг хүндрэлүүдийг үүсгэнэ.
Халдварлах – ходоодны шарх нь томорч ходоодонд нүх үүсгэн бусад хэсгүүдэд халдварлан шарх үүсгэх магадлалтай. Мөн зэргэлдээх эд, бусад эрхтэнрүү дамжин шархлаа үүсгэх аюултай байдаг.
Ходоодны хорт хавдар – ходоодны шархлаа даамжирснаар ходоодны хорт хавдар луу шилжих магадлал маш өндөр.
📌Урьдчилан сэргийлэлт
Дараах зүйлсийг анхаарснаар ходоодны шархлаа үүсэхгүй байх боломжтой.
Халдвар авахаас сэргийлэх – Хеликобактери хэрхэн дамжиж халдварладгийг тодорхой батлаагүй байгаа боловч хүнээс хүнд, хоол хүнсээр дамждаг гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Тиймээс хоол хүнс хэрэглэхээс өмнө гараа угаах, бусадтай аяга халбага хоол хүнсээ дамжуулан хэрэглэхгүй байх, дутуу боловсорсон хүнс, дутуу болгосон хоол хэрэглэхгүй байхыг зөвлөе.
Өвчин намдаагч эм – Ойр ойрхон өвчин намдаагч эм хэрэглэх нь ходоодны ханыг нимгэрүүлж түлэх аюултай. Хэрэв өвчин намдаагч хэрэглэх зайлшгүй шаардлагатай бол хоол идсэний дараа эм хэрэглээрэй. Мөн өвчин намдаагч эмийг алкогольтай хэрэглэхийг хориглодог.
📌Оношилгоо
Ходоодны шархлааг ходоодны дурангийн шинжилгээгээр баталгажуулж оношилно
📌Эмчилгээ
Ходоодны шархыг эмчлэхдээ эхлээд эмийн эмчилгээ хийдэг. Эмчилгээнээс 14-21 хоногийн дараа ходоодыг заавал дурандаж, шинжлэх ёстой. Эмчилгээнийхээ үр дүнг шалгах заавал шаардлагатай. Эмчилгээний үр дүн муу гарвал хавдар болсон эсэхийг эдийн шинжилгээ авч болно.
Мөн шаардлагатай гэж үзвэл дурангийн мэс ажилбар хийнэ.

Address

Ulaanbaatar
082

Alerts

Be the first to know and let us send you an email when KOREA Medical help center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to KOREA Medical help center:

Shortcuts

Share