Choibalsan airport

Choibalsan airport Чойбалсан Олон Улсын Нисэх Буудал

“Чойбалсан” нисэх буудалтай хамтран ажилладаг Бүсийн төв Онцгой байдлын газрын Гал унтраах 52 дугаар ангийн бие бүрэлдэх...
05/03/2026

“Чойбалсан” нисэх буудалтай хамтран ажилладаг Бүсийн төв Онцгой байдлын газрын Гал унтраах 52 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд “Агаарын хөлгийн галд унтраах, зорчигчдыг аврах анхан шатны сургалт”-ыг “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн нисэхийн сургалтын төвийн багш “Буянт-Ухаа” ОУНБ-ын Аврах, гал унтраах хэсгийн ахлах мэргэжилтэн С.Банзрагч, “Буянт-Ухаа” ОУНБ-ын Аврах, гал унтраах хэсгийн ажлын удирдагч Б.Болор-Эрдэнэ нар 2026 оны 03 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

09/01/2026
МЭНДЧИЛГЭЭ
31/12/2025

МЭНДЧИЛГЭЭ

Та бүхэн судалгаанд идэвхтэй оролцоорой.
10/12/2025

Та бүхэн судалгаанд идэвхтэй оролцоорой.

/ Дараах зориулалтаар бусад зориулалтаар санал өгөх бол нэмэлт санал хүсэлт хэсэгт бичнэ үү./

ДОРНОД АЙМАГТ шинээр 124,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий хөрөнгө оруулалтын 8 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. 1. “Чо...
12/11/2025

ДОРНОД АЙМАГТ шинээр 124,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий хөрөнгө оруулалтын 8 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ.

1. “Чойбалсан” нисэх буудал (Аэродром)-ын хөөрч, буух зурвасыг шинэчлэх, төсөвт өртөг 59,120.0 (тавин есөн тэрбум нэг зуун хорин сая) төгрөг,

2. Хэрлэн голын төмөрбетон гүүр, 217.6 у/м, төсөвт өртөг 22,845.1 (Хорин хоёр тэрбум найман зуун дөчин таван сая) төгрөг

3. Сургуулийн барилга, 640 суудал, Хэрлэн сум, 1 дүгээр баг, төсөвт өртөг 12,904.5 (арван хоёр тэрбум есөн зуун дөрвөн сая таван зуун мянга) төгрөг

4. Цэцэрлэгийн барилга, 150 ор Дорнод, Матад сум, төсөвт өртөг 4,463.6 (Дөрвөн тэрбум дөрвөн зуун жаран гурван сая зургаан зуун мянга) төгрөг

5. Цэцэрлэгийн барилга, 150 ор /Дорнод, Дашбалбар сум/, төсөвт өртөг 6,137.4 (Зургаан тэрбум зуун гучин долоон сая дөрвөн зуун мянга) төгрөг

6. Зүүн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн барилгын их засвар /Дорнод, Хэрлэн сум/, төсөвт өртөг 2,000.0 (хоёр тэрбум) төгрөг

7. Дотуур байрын барилга, 80 ор /Дорнод, Булган сум/, төсөвт өртөг 4,040.7 (Дөрвөн тэрбум дөчин сая долоон зуун мянга) төгрөг

8. Дорнод аймаг дахь шүүхийн барилга /Дорнод, Хэрлэн сум/ 13,400.0 (Арван гурван тэрбум дөрвөн зуун сая) төгрөг

Дээрх хөрөнгө оруулалтууд хэрэгжсэнээр ахмад настан, хүүхдүүд болон эрүүл мэндийн яаралтай тусламж авах шаардлагатай иргэд агаарын тээврээр үйлчлүүлэх, аялал жуулчлал хөгжих, олон улсад агаарын тээврээр мах экспортлох боломж бүрдэнэ.

Мөн газрын тос, холимог металлын олборлолтын нөлөөлөлд өртөж буй Матад, Дашбалбар сумдын хүүхдүүд тохилог орчинд суралцаж, хүмүүжих, Шүүхийн барилгыг шинээр барьж Чойбалсан хотын төвийн сургууль, цэцэрлэгүүдийн дундаас гаргаснаар одоогийн барилгыг анхны зориулалтаар нь буюу хүүхдийн зориулалтаар ашиглах боломж бүрдэх давуу талтай.

05/10/2025
📲 2026 оны "Улсын төсвийн төсөл"-д санал өгөх заавар2026 оны улсын төсөвт Чойбалсан нисэх буудлын өргөтгөлийн төсвийг су...
13/08/2025

📲 2026 оны "Улсын төсвийн төсөл"-д санал өгөх заавар
2026 оны улсын төсөвт Чойбалсан нисэх буудлын өргөтгөлийн төсвийг суулгах шаардлагатай байна.
Судалгааны эхний асуултын санал дээр нь Чойбалсан нисэх буудлыг нэн яаралтай шинэчлэх,
6 дугаар асуултын хариултын цонхонд өөрийн аймаг, орон нутагт тулгамдаж буй асуудал буюу нисэх буудлыг шинэчлэхтэй холбоотой асуудлаа бичиж оруулна.
E-Mongolia апплейкшнаар нэвтрэн орж доор байдлаар санал өгөөрэй.

2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН САНАЛ АСУУЛГАД ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА.Чойбалсан нисэх буудлын одоо ашиглаж байгаа зурвас нь 197...
13/08/2025

2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН САНАЛ АСУУЛГАД ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА.
Чойбалсан нисэх буудлын одоо ашиглаж байгаа зурвас нь 1971 онд ЗХУ-ын цэргийн нисэхийн түр хорооны зориулалтаар ПАГ-14 хучилтын хавтангаар барьж байгуулагдаж байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн их засвар шинэчлэл хийгдээгүй учраас сүүлийн үеийн агаарын хөлөг буухад доргилт үүсэж аюулгүй байдал талаас эрсдэлтэй учраас нислэг үйлдэгдэхгүй байгаа юм.
Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-ын хүрээнд Зам тээврийн яамнаас Чойбалсан нисэх буудлыг 4С ангилалд оруулан өргөтгөх ажлыг эхлүүлэх талаар судалгааны ажил хийж байна. Иймд 2026 оны улсын төсөвт тус нисэх буудлыг өргөтгөх ажлын төсвийг суулгах шаардлага үүсээд байна.
2026 оны төсвийн төсөлд орон нутгийн иргэд бид саналаа өгвөл саналын эрэмбээр дээгүүр эрэмбэлэгдэж чадвал зүүн бүсээс сонгогдсон гишүүд тэр дундаа М. Бадамсүрэн гишүүн маш ихээр дэмжиж байгаа юм.
Е-mongolia "2026 оны төсвийн төсөлд санал өгөх" гэсэн өгөгдлийн дагуу 5 асуултад сонголт хийж сүүлийн 6 дугаар асуултын хариултын цонхонд өөрийн аймаг, орон нутагт тулгамдаж буй асуудал буюу нисэх буудлыг шинэчлэхтэй холбоотой асуудлаа бичиж оруулна.
Тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхэд ИРГЭД та бидний оролцоо чухал
👩🏼‍💻Иргэн та санал асуулгадаа идэвхтэй оролцоорой.
Санал өгөх шугамууд:
E-Mongolia
11-11 төв
Яамдын цахим хуудас
Санал авах хугацаа: 08-р сарын 1 – 15

📲E-Mongolia апплейкшнаар санал өгөх зааврыг доорх линк дээр дарж харна уу

https://www.facebook.com/share/p/1GxnF9LMEk/?mibextid=wwXIfr

Өнөөдрийн захиалгат нислэгүүд С208, Global7500 2025.08.05
05/08/2025

Өнөөдрийн захиалгат нислэгүүд
С208, Global7500
2025.08.05

23/06/2025

Address

8-р баг
Choibalsan
11

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:30 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00
Sunday 08:30 - 17:00

Telephone

+97677200044

Alerts

Be the first to know and let us send you an email when Choibalsan airport posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share