10/03/2020
🦠халдвараас хамтдаа урьдчилан сэргийлцгээе❗️❗️❗️
1. Гараа тогтмол угаагаарай 🧽🛁🧼( гар угаах зөв дарааллын дагуу 20 секунд ба түүнээс дээш хугацаагаар савандаж угаах, аль болох бактери устгагчтай саван сонгож хэрэглээрэй 🤲🧴🧼🚿)
2. Маск тогтмол зүүгээрэй 😷( маск буюу амны хаалтыг тогтмол зүүж аль болох ойр ойрхон сольж хэрэглээрэй, хэрвээ даавуун маск хэрэглэж байгаа тохиолдолд сайтар угааж заавал индүүдээрэй 🗣😷 )
3. Гадуур битгий гараарай ( гэрээсээ гарахгүй байх, аль болох гэртээ зочин урихгүй, гэрээ тогтмол цэвэрлээрэй )
4. Дархлаагаа дэмжээрэй ( халуун бүлээн хоол цайгаа сайн хэрэглэх, дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүн хэрэглээрэй 🥦🥬🍅🧄🥩)
5. Улсын онцгой комисс, эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж буй анхааруулгыг заавал дагаж мөрдөөрэй.
6. Ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрөө эмнэлэгт очихгүй, эрүүл мэндийн байгууллага руу утасдаж мэдэгдээрэй.