Taimen Logistic Services

Directions Website

Taimen Logistic Services ИТГЭЛ ТЭЭВЭРЛЭЖ
ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ
------------------------------
TRUST IN MOTION

🚢 LOGISTIC NEWS 2026.09.01-09.119-р сарын 1-нээс 9-р сарын 11 хүртэл нийт 16 блок галт тэрэг хөдөлсөн байна. Одоогоор тө...
15/09/2026

🚢 LOGISTIC NEWS 2026.09.01-09.11

9-р сарын 1-нээс 9-р сарын 11 хүртэл нийт 16 блок галт тэрэг хөдөлсөн байна. Одоогоор төмөр замын тээвэрт нийт 2500 чингэлэгийн үлдэгдэл байна. Тьянжины галт тэргэнд ачигдах хүртэлх дундаж хүлээлгийн хугацаа 35 хоног байна.

Улаанбаатар хотын гаалийн 6 хяналтын талбайд нийт 887 чингэлэг байгаагаас: Ачаатай-433, Хоосон-454 чингэлэг байна.

🇲🇳🇨🇳 МОНГОЛ–ХЯТАДЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Үндэсний газрын тосны корпораци (CNPC)-ийн Ерөнхий менежер Жоу Синьхуайтай уулзаж, газрын тосны салбар дахь Монгол–Хятадын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх болон 20 жилийн стратегийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал солилцжээ.

Уулзалтаар дараах чиглэлүүдэд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна. Үүнд:

Урт хугацаанд тогтвортой шатахууны нийлүүлэлт
Газрын тосны хайгуул, олборлолт
Шинэ хайгуулын талбайнуудад хамтран ажиллах
Газрын тос боловсруулах үйлдвэрт түүхий эдийн тогтвортой нийлүүлэлт бий болгох
Нүүрс-химийн үйлдвэрлэл хөгжүүлэх

Уулзалтын үр дүнд Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон CNPC хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг (MOU) байгуулж, цаашдын хамтын ажиллагааны нарийвчилсан замын зураглал боловсруулах юм.

Ингэснээр Монгол–CNPC-ийн хамтын ажиллагаа зөвхөн шатахууны нийлүүлэлтээр хязгаарлагдахгүй, хайгуул → олборлолт → боловсруулалт → шатахууны нийлүүлэлт → нүүрс-химийн үйлдвэрлэл гэсэн нэгдсэн тогтолцоогоор урт хугацаанд өргөжих боломжтой болох юм.

🌍✈️ Бид дэлхийн аль ч улс орноос тээврийн мэргэжлийн үйлчилгээг тогтмол үзүүлж байна! 💼🚚🚢
----------------------------------
✨ ИТГЭЛ ТЭЭВЭРЛЭЖ, ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ. 💪
📞 8000-7987
☎️ 7000-6886 /2
🌐 www.taimenlogistic.mn

📦 АЧААНЫ МЭДЭЭЛЛЭЭ ЗӨВ ӨГӨХ НЬ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?Олон улсын тээвэрт зөв мэдээлэл = зөв үнэ + зөв тээврийн төрөл + зөв хуга...
14/09/2026

📦 АЧААНЫ МЭДЭЭЛЛЭЭ ЗӨВ ӨГӨХ НЬ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Олон улсын тээвэрт зөв мэдээлэл = зөв үнэ + зөв тээврийн төрөл + зөв хугацаа юм. 🚛🚆🚢✈️

Тээврийн үнийн санал авахдаа зөвхөн “ачаатай” гэж хэлэхээс илүүтэйгээр ачааны талаарх мэдээллээ аль болох бүрэн, үнэн зөв өгөх нь хамгийн тохиромжтой тээврийн шийдлийг сонгоход чухал байдаг.

🔎 Үнийн санал авахдаа ямар мэдээлэл өгөх вэ?

⚖️ 1. Ачааны жин
Нийт жин болон боломжтой бол нэг багц/нэг хайрцаг тус бүрийн жинг тодорхой мэдээлэх нь тээврийн зардлыг зөв тооцоход чухал.

📐 2. Ачааны хэмжээ
Урт × өргөн × өндөр хэмжээ, нийт эзлэхүүн (CBM) болон хэдэн хайрцаг, паллет эсвэл шуудайтай болохыг мэдээлнэ.

📦 3. Ачааны төрөл
Ямар бүтээгдэхүүн болох, энгийн ачаа эсэх, хүнс, шингэн, химийн бүтээгдэхүүн, батарей, машин механизм зэрэг тусгай нөхцөл шаарддаг эсэхийг мэдээлэх хэрэгтэй.

📍 4. Ачааны гарал үүсэл
Ачаа яг хаанаас ачигдах вэ? Хот, үйлдвэр, агуулах, боомтын мэдээлэл нь pickup болон дотоод тээврийн зардлыг тооцоход шаардлагатай.

🏁 5. Хүрэх цэг
Ачаа зөвхөн боомт хүртэл явах уу, эсвэл Монгол дахь эцсийн хаяг хүртэл хүргүүлэх үү гэдгээ тодорхой мэдээлээрэй.

📋 6. Packing List / Сав баглаа боодлын мэдээлэл
Хэдэн ширхэг, ямар төрлийн савлагаатай, паллеттай эсэх, нийт жин болон хэмжээг тодорхой болгох нь ачих болон тээвэрлэх үйл явцыг зөв төлөвлөхөд тусална.

📄 7. Тээврийн нөхцөл
EXW, FOB, FCA, CIF, DAP, DDP гэх мэт ямар нөхцөлтэй худалдаж авч байгаагаа мэдээлэх нь мөн чухал. Учир нь тухайн нөхцлөөс шалтгаалан аль тал ямар зардал, хариуцлагыг хүлээх нь өөр байдаг.

⚠️ ХАРИН МЭДЭЭЛЭЛ ДУТУУ ЭСВЭЛ БУРУУ ӨГӨГДСӨН ТОХИОЛДОЛД:

❌ Тээврийн үнийг буруу тооцох
❌ Тохиромжгүй тээврийн төрөл сонгох
❌ Эхний үнийн саналд ороогүй нэмэлт зардал гарах
❌ Ачаа ачих, буулгах үед хүндрэл үүсэх
❌ Тээвэрлэлтийн хугацаа өөрчлөгдөх
❌ Боомт, терминал болон гаалийн үйл ажиллагаанд саатал гарах
❌ Ачааг тусгай нөхцөлөөр тээвэрлэх шаардлага үүсэх зэрэг эрсдэлтэй.

💡 Жишээ нь:
Ачааны бодит хэмжээ, жин тодорхойгүй байхад зөвхөн “20 тонн орчим ачаа” гэж мэдээлвэл контейнерт багтах эсэх, хэдэн CBM болох, ямар төрлийн тээвэр илүү тохиромжтой эсэхийг бүрэн тооцоход хүндрэлтэй.

Харин ачааны жин + хэмжээ + төрөл + гарал үүсэл + хүрэх цэг + савлагааны мэдээлэл бүрэн байвал бид тээврийн маршрутыг илүү зөв сонгож, бодит нөхцөлд тохирсон үнийн санал болон хугацааг тооцоолох боломжтой.

👉 Тиймээс тээврийн үнийн санал авахдаа ачааныхаа мэдээллийг аль болох бүрэн, үнэн зөв өгөөрэй.

Энэ нь зөвхөн үнийг зөв тооцохоос гадна шаардлагагүй нэмэлт зардал, саатал, буруу тээврийн сонголтоос урьдчилан сэргийлэхэд тусална. 🤝

💬 Танд тээврийн үнийн санал хэрэгтэй байна уу?

Ачааныхаа:
📦 Төрөл
⚖️ Жин
📐 Хэмжээ / CBM
📍 Ачих газар
🏁 Хүрэх газар
📋 Packing List зэрэг мэдээллийг бидэнд илгээгээрэй.

Таны ачаанд тохирох тээврийн төрөл, маршрут, бодит хугацаа болон үнийн саналын хамгийн зөв хувилбарыг санал болгоё.

🌍✈️ Бид дэлхийн аль ч улс орноос тээврийн мэргэжлийн үйлчилгээг тогтмол үзүүлж байна! 💼🚚🚢
----------------------------------
✨ ИТГЭЛ ТЭЭВЭРЛЭЖ, ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ. 💪
📞 8000-7987
☎️ 7000-6886 /2
🌐 www.taimenlogistic.mn

📢 ЯПОН УЛСЫН 9-Р САРЫН НИЙТИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬХүндэт үйлчлүүлэгчид, хамтран ажиллагч түншүүдийнхэ...
12/09/2026

📢 ЯПОН УЛСЫН 9-Р САРЫН НИЙТИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

Хүндэт үйлчлүүлэгчид, хамтран ажиллагч түншүүдийнхээ анхааралд:

Япон улсын 2026 оны 9 дүгээр сарын баярын өдрүүдэд дараах хуваарийн дагуу ажиллах тул та бүхэн төлбөр төлөлт, ачаа тээвэрлэлт, захиалга болон холбогдох ажлаа урьдчилан төлөвлөөрэй.

🗓 Баярын өдрүүдийн хуваарь:

9 сарын 21 (Даваа): Ахмадын баярын өдөр (敬老の日) – Амралт
9 сарын 22 (Мягмар): Амралтын өдөр (国民の休日) – Амралт
9 сарын 23 (Лхагва): Намрын өдөр шөнө тэнцлийн баяр (秋分の日) – Амралт

Бусад ажлын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

🌍✈️ Бид дэлхийн аль ч улс орноос тээврийн мэргэжлийн үйлчилгээг тогтмол үзүүлж байна! 💼🚚🚢
----------------------------------
✨ ИТГЭЛ ТЭЭВЭРЛЭЖ, ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ. 💪
📞 8000-7987
☎️ 7000-6886 /2
🌐 www.taimenlogistic.mn

🌎 ДЭЛХИЙН ХААНААС Ч — ТАНЫ АЧААГ ТЭЭВЭРЛЭНЭ.----------------------------------✨ ИТГЭЛ ТЭЭВЭРЛЭЖ, ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ. 💪📞 80...
11/09/2026

🌎 ДЭЛХИЙН ХААНААС Ч — ТАНЫ АЧААГ ТЭЭВЭРЛЭНЭ.
----------------------------------
✨ ИТГЭЛ ТЭЭВЭРЛЭЖ, ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ. 💪
📞 8000-7987
☎️ 7000-6886 /2
🌐 www.taimenlogistic.mn

🚗⚡ ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ ИМПОРТЫН МЭДЭЭМонголын зах зээлд ямар өөрчлөлт гарч байна вэ?Оны эхнээс 2026 оны 8-р сарын 28-ны...
10/09/2026

🚗⚡ ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ ИМПОРТЫН МЭДЭЭ

Монголын зах зээлд ямар өөрчлөлт гарч байна вэ?
Оны эхнээс 2026 оны 8-р сарын 28-ныг хүртэл Монгол Улс нийт 7.5 сая ам.долларын үнэ бүхий 365 ширхэг цахилгаан автомашин импортолжээ.

📊 Импортын тоон үзүүлэлт:
• 2024 он: 504 ширхэг
• 2025 он: 336 ширхэг
• 2026.08.28 хүртэл: 365 ширхэг

Харин 2022 оноос 2026 оны 8-р сарын эцэс хүртэл нийт 1,838 ширхэг цахилгаан автомашин Монгол Улсад импортлогдсон байна.

🌏 Импортын гол эх үүсвэр:
🇨🇳 БНХАУ – 76.3%
🇯🇵 Япон – 10.2%

Цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэхийн хэрээр цэнэглэх дэд бүтцийн хүртээмж чухал асуудал хэвээр байна.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 38 цэнэглэгч суурилуулсан бөгөөд нэгэн зэрэг 75 автомашин цэнэглэх боломжтой болсон байна.

⚡ Цахилгаан автомашины зах зээл өсөхийн хэрээр тээвэр, ложистик, цэнэглэх дэд бүтэц ч мөн дагаж хөгжих шаардлагатай болж байна.

🌍✈️ Бид дэлхийн аль ч улс орноос тээврийн мэргэжлийн үйлчилгээг тогтмол үзүүлж байна! 💼🚚🚢
----------------------------------
✨ ИТГЭЛ ТЭЭВЭРЛЭЖ, ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ. 💪
📞 8000-7987
☎️ 7000-6886 /2
🌐 www.taimenlogistic.mn

🚢 LOGISTIC NEWS 2026.08.31-09.078-р сарын 31-нээс 9-р сарын 07 хүртэл нийт 10 блок галт тэрэг хүргэгдсэн байна.Мөн дээрх...
09/09/2026

🚢 LOGISTIC NEWS 2026.08.31-09.07

8-р сарын 31-нээс 9-р сарын 07 хүртэл нийт 10 блок галт тэрэг хүргэгдсэн байна.Мөн дээрх хугацаанд ойролцоогоор 700 чингэлэгийг авто тээврээр Эрээн хотоор дамжин өнгөрсөн байна. Одоогоор төмөр замын тээвэрт нийт 2550 чингэлэгийн үлдэгдэл байна. Галт тэргэнд ачигдах хүртэлх дундаж хүлээлгийн хугацаа 30–35 хоног байна.

Улаанбаатар хотын гаалийн 6 хяналтын талбайд нийт 887 чингэлэг байгаагаас: Ачаатай-433, Хоосон-454 чингэлэг байна.

🌍✈️ Бид дэлхийн аль ч улс орноос тээврийн мэргэжлийн үйлчилгээг тогтмол үзүүлж байна! 💼🚚🚢
----------------------------------
✨ ИТГЭЛ ТЭЭВЭРЛЭЖ, ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ 💪
📞 8000-7987
☎️ 7000-6886 /2/

🚨 ИМПОРТЛОГЧ ТА ЭДГЭЭР АЛДААГ ГАРГАДАГ УУ?Гадаадаас бараа импортлох үед жижигхэн алдаа ч нэмэлт зардал, хугацааны алдагд...
09/09/2026

🚨 ИМПОРТЛОГЧ ТА ЭДГЭЭР АЛДААГ ГАРГАДАГ УУ?

Гадаадаас бараа импортлох үед жижигхэн алдаа ч нэмэлт зардал, хугацааны алдагдал, хилийн саатал үүсгэх эрсдэлтэй.

Импортын үйл явцад хамгийн түгээмэл гардаг 5 алдааг танилцуулъя. 👇

📄 1. БАРИМТАА ОРОЙ БЭЛДЭХ
Нэхэмжлэх, Packing List болон шаардлагатай бусад бичиг баримтыг урьдчилан бэлдээгүйгээс ачаа саатах эрсдэлтэй.

⏱️ 2. ТЭЭВРИЙН ХУГАЦААГ БУРУУ ТООЦОХ
Зөвхөн замд явах хугацааг тооцоод, боомтын хүлээлт, гаалийн бүрдүүлэлт, шилжүүлэн ачих хугацааг орхигдуулах нь түгээмэл.

💰 3. НЭМЭЛТ ЗАРДЛАА ТООЦОХГҮЙ БАЙХ
Тээврийн үндсэн үнээс гадна хадгалалт, терминал, гааль, нэмэлт үйлчилгээ зэрэг зардал гарах боломжтой.

📦 4. САВЛАГААГ ДУТУУ ХИЙХ
Олон улсын тээвэрлэлтийн явцад ачаа олон удаа зөөгдөх тул буруу эсвэл хангалтгүй савлагаа нь бараа гэмтэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

🚛 5. ТЭЭВРИЙН НӨХЦӨЛӨӨ БУРУУ СОНГОХ
EXW, FOB, CIF, DAP зэрэг тээврийн нөхцөл бүр өөрийн онцлогтой. Буруу нөхцөл сонгосноор төлөвлөөгүй зардал болон хариуцлагын асуудал үүсч болно.

💡 ЗӨВ ТӨЛӨВЛӨЛТ = ЗӨВ ЗАРДАЛ + ЗӨВ ХУГАЦАА + НАЙДВАРТАЙ ТЭЭВЭР

Импортын ачаагаа тээвэрлэхээс өмнө маршрутаа зөв сонгож, шаардлагатай бичиг баримт болон зардлаа урьдчилан тооцоолсноор олон эрсдэлээс сэргийлэх боломжтой.

Таны ачаанд тохирох тээврийн шийдлийг T мэргэжлийн түвшинд бид санал болгоно.

✨ ИТГЭЛ ТЭЭВЭРЛЭЖ, ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ.

📞 8000-7987
☎️ 7000-6886 /2
🌐 www.taimenlogistic.mn

🚛 ТЭЭВРЭЭ ЗӨВ СОНГОХ НЬ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?💡 ЗӨВ ТЭЭВЭР = ЗӨВХӨН ХАМГИЙН ХЯМД ТЭЭВЭР БИШ.Таны ачааг хямдхан биш, хамгийн зө...
08/09/2026

🚛 ТЭЭВРЭЭ ЗӨВ СОНГОХ НЬ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

💡 ЗӨВ ТЭЭВЭР = ЗӨВХӨН ХАМГИЙН ХЯМД ТЭЭВЭР БИШ.

Таны ачааг хямдхан биш, хамгийн зөв шийдлээр хүргэх нь чухал.

Ачааны хэмжээ, жин, төрөл, хүргэлтийн хугацаа болон төсөв бүр өөр байдаг. Тиймээс тээврийн төрлийг зөв сонгох нь нийт зардал, хүргэлтийн хугацаа, ачааны аюулгүй байдалд шууд нөлөөлнө.

Дэлгэрэнгүй мэдээллийг 👉 https://taimenlogistic.mn/news/29

🌍✈️ Бид дэлхийн аль ч улс орноос тээврийн мэргэжлийн үйлчилгээг тогтмол үзүүлж байна! 💼🚚🚢
----------------------------------
✨ ИТГЭЛ ТЭЭВЭРЛЭЖ, ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ. 💪
📞 8000-7987
☎️ 7000-6886 /2
🌐 www.taimenlogistic.mn

🚛🇨🇳 ХЯТАДААС МОНГОЛ РУУ БҮХ ТӨРЛИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНАХятадын аль ч хотоос таны ачааг Монгол Улс руу найдвар...
18/08/2026

🚛🇨🇳 ХЯТАДААС МОНГОЛ РУУ БҮХ ТӨРЛИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Хятадын аль ч хотоос таны ачааг Монгол Улс руу найдвартай, шуурхай тээвэрлэнэ. 🇲🇳

Та тээврийн үнийн саналаа одооноос https://taimenlogistic.mn/ вебсайтаар онлайнаар, хурдан бөгөөд хялбар авах боломжтой.

📦 Бидний санал болгож буй тээврийн төрлүүд:
▫️ Бүтэн чингэлэг — FCL
▫️ Түүвэр ачаа — LCL
▫️ Задгай ачаа
▫️ Хөргүүртэй ачаа — Re**er
▫️ Авто тээвэр 🚛
▫️ Төмөр замын тээвэр 🚆
▫️ Далайн тээвэр 🚢
▫️ Олон улсын хосолсон тээвэр 🌏

📍 Хятадын аль ч хотоос → Монгол Улс

🌍✈️ Бид дэлхийн аль ч улс орноос тээврийн мэргэжлийн үйлчилгээг тогтмол үзүүлж байна! 🚚🚢
----------------------------------
✨ ИТГЭЛ ТЭЭВЭРЛЭЖ, ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ 💪
📞 8000-7987
☎️ 7000-6886 /2
🌐 www.taimenlogistic.mn

🚗 ИМПОРТОЛСОН СУУДЛЫН АВТОМАШИНД НЭМЭГДСЭН ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР📢 Онцгой албан татварын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрч...
13/08/2026

🚗 ИМПОРТОЛСОН СУУДЛЫН АВТОМАШИНД НЭМЭГДСЭН ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР

📢 Онцгой албан татварын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр импортолсон суудлын автомашины гаалийн үнэ 360,000,000₮-өөс дээш тохиолдолд нэмэлт татвар ногдох зохицуулалт 2026.08.10-ны өдрөөс хэрэгжиж эхэллээ.

🔹 Гаалийн үнэ 360 сая төгрөгөөс дээш суудлын автомашинд
🔹 Хуулийн 6.3-т заасан онцгой албан татварын хэмжээн дээр нэмж 33% онцгой албан татвар ногдуулна гэж заажээ.

🌍✈️ Бид дэлхийн аль ч улс орноос тээврийн мэргэжлийн үйлчилгээг тогтмол үзүүлж байна! 🚚🚢
----------------------------------
✨ ИТГЭЛ ТЭЭВЭРЛЭЖ, ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ 💪
📞 8000-7987
☎️ 7000-6886 /2
🌐 www.taimenlogistic.mn

Address

Баянзүрх дүүрэг, 10-р хороо, Амгалан Ложистик ХХК, 206 тоот, Улаанбаатар хот, Монгол улс
Ulaanbaatar
13270

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Taimen Logistic Services posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share