BIG MOGUL TRANS LLC

BIG MOGUL TRANS LLC Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from BIG MOGUL TRANS LLC, Cargo and freight company, Room-4, 10 floor, Flora (Sumber) tower, 3rd khoroo, Khan-Uul district, Ulaanbaatar city, Ulaanbaatar.

Хүннү гүрнээс хүндэтгэн ёсолж ирсэн Монголын уламжлалт цагаан сар, Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал...
16/02/2026

Хүннү гүрнээс хүндэтгэн ёсолж ирсэн Монголын уламжлалт цагаан сар, Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн Сар шинийн мэнд дэвшүүлье!

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч
Уудам хөх тэнгэрээсээ уужрал авч, ухаарлаа сэлбэж
Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй!

Улс хоорондын тээвэр зууч БИГ МОГУЛ ТРАНС
Lunar New Year.

🌏 Эв найрамдлын бэлэгдэл, хурд, хүч, авхаалж, тэсвэр тэвчээр сорьсон 🇮🇹 "Милано Кортина 2026" ❄️❄️Өвлийн Олимпын наадам ...
12/02/2026

🌏 Эв найрамдлын бэлэгдэл, хурд, хүч, авхаалж, тэсвэр тэвчээр сорьсон 🇮🇹 "Милано Кортина 2026" ❄️❄️Өвлийн Олимпын наадам үргэлжилж байна.✨2-р сарын 10-ны өдрийн байдлаар Норвеги, Итали, АНУ, Герман ,Австри, Япон, Франц, Швейцар, Швед, Нидерланд зэрэг орнууд медалын тоогоор эхний 10-т жагсаж байна.🔥

Мөн өвлийн олимптой холбоотой сонирхолтой баримтуудаас хуваалцъя ❄️🏅

🥇 1. Анхны Өвлийн олимп

1924 онд Францын Шамони хотод анх зохион байгуулагдсан.
Тухайн үед ердөө 16 улс, 250 гаруй тамирчин оролцож байв.

🌍 2. Хамгийн олон медаль авсан улс

Норвеги өвлийн олимпын түүхэнд хамгийн олон медаль хүртсэн улс. Тэд ялангуяа цана, биатлон, тэшүүрийн төрлүүдэд хүчтэй.

⛸️ 3. Хамгийн залуу аварга

Уран гулгалтын тамирчин Соня Хени (Норвеги) 1928 онд ердөө 15 настайдаа олимпын аварга болж байжээ.

🧊 4. Хамгийн хүйтэн олимп

1994 оны Лиллехаммер (Норвеги)–ийн наадам их хүйтэн, цастай болсон гэдгээрээ алдартай.

🐻 5. Хачирхалтай сахиус

1980 оны Лейк-Плэсидийн олимпын сахиус нь “Рони” нэртэй элбэнх байсан.
Оросын Сочигийн (2014) сахиусууд нь цагаан баавгай, туулай, барс гурвуулаа байв.

🏂 6. Хамгийн сүүлд нэмэгдсэн спорт

Сноуборд 1998 онд анх олимпын хөтөлбөрт орсон.
Сүүлийн жилүүдэд биг эйр, багийн тэмцээн зэрэг шинэ төрөл нэмэгдсэн.

🇲🇳 7. Монгол ба Өвлийн олимп

Монгол Улс 1964 оноос эхлэн оролцож эхэлсэн.
Голчлон гүйлтийн цана, тэшүүрийн төрлөөр оролцдог.

Улс хоорондын тээвэр зууч "Биг Могул Транс"

12/02/2026

ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ ШИНЭ ГАРЦ
🇲🇳➡️🌏https://www.mongolchamber.mn/a/2465

🇲🇳Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр соёрхон батлагдлаа. Энэхүү хэлэлцээр нь манай үндэсний үйлдвэрлэгчдэд экспортын шинэ гарцыг нээж байна.

Хамрах улс:👉 ОХУ, Казахстан, Беларусь, Киргиз, Армени (Нийт 180 гаруй сая хэрэглэгч)
Хөнгөлөлт:👉367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний гаалийн тарифыг тэглэх (Мах, ноолуур, арьс шир, хүнс, нэхмэл, оёмол бүтээгдэхүүн г.м) болон бууруулах

🙌 Бизнес эрхлэгч танд 180 гаруй сая хэрэглэгчтэй ЕАЭЗХ-ны зах зээлд татварын дарамтгүйгээр нэвтрэх боломж нээгдэж байгаа тул та яг одоо квот болон тарифын жагсаалттай танилцаж, экспортоо төлөвлөөрэй.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон жагсаалт үзэх:
👇👇👇
🇲🇳➡️🌏https://www.mongolchamber.mn/a/2465

#МонголЭкспорт #ЕАЭЗХ #БизнесБоломж #ГадаадХудалдаа

2026 оны Азийн зарим улс орнуудын цагаан сарын албан ёсны амралтын хуваарийг хүргэж байна.- БНХАУ 2026 онд хамгийн урт б...
12/02/2026

2026 оны Азийн зарим улс орнуудын цагаан сарын албан ёсны амралтын хуваарийг хүргэж байна.

- БНХАУ 2026 онд хамгийн урт буюу нийт 9 өдрийн Spring Festival амралт зарласан байна.
- Монголд уламжлал ёсоор Битүүн + Шинийн 1-2-3 өдөр нийт 4 өдрийн амралт зарласан байна.
- Вьетнамын Тэт баяр 5–7 өдөр үргэлжилнэ.
- Өмнөд Солонгосын Сольлаль баяр 3 өдөр үргэлжилнэ.
- Тайвань нийт 6 өдөр үргэлжилнэ.

Эдгээр амралтын хувиарууд нь Олон улсын тээвэр, логистикийн үйл ажиллагаанд багагүй нөлөөлөх хэдий ч амралтын өмнө болон дараа Харилцагч та бүхэн импорт/экспортын урсгалыг урьдчилан төлөвлөнө үү.

Улс хоорондын тээвэр зууч "Биг Могул Транс"

31/12/2025

Эрхэм хүндэт Харилцагчид, Хамтран ажиллагсад, Түншүүддээ ирж буй шинэ оны халуун мэнд дэвшүүлье!

Та бүхний итгэлцэл, хамтын ажиллагааны үр шимээр Биг Могулчууд бид улиран одож буй 2025 оныг амжилт бүтээлээр дүүрэн үдэж байна.

Айлчлан ирж буй 2026 онд бид бүгдийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, та бүхний итгэлцэл, бидний зүтгэлээр хамтдаа илүү их үнэ цэнийг бүтээх болтугай!

Шинэ оны мэнд хүргэе!
Хүндэтгэсэн,
БИГ МОГУЛ ТРАНС ХХК

20/12/2025
🔷ГЕГ-ын даргын А/492 дугаар тушаалаар "Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэхэд тусгайлан тавих шаардлага, т...
04/12/2025

🔷ГЕГ-ын даргын А/492 дугаар тушаалаар "Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэхэд тусгайлан тавих шаардлага, тээврийн хэрэгслийн тээвэрлэлтийн өмнөх ариутгал, халдваргүйжүүлэлтийн журам" батлагдлаа.

Доорх холбоосоор орж журамтай танилцана уу👇👇👇

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем - Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем

❄️ Жил бүрийн 10 дугаар сараас эхлэн цаг агаарын хүйтний эрч чангарах, хүйтний улирал эхэлж буйтай холбоотойгоор таны ХӨ...
15/10/2025

❄️ Жил бүрийн 10 дугаар сараас эхлэн цаг агаарын хүйтний эрч чангарах, хүйтний улирал эхэлж буйтай холбоотойгоор таны ХӨЛДӨХ эрсдэлтэй ачааны тээврийг манай тээврийн мэргэжлийн баг ХЭМИЙН/ТЕМПЕРАТУРЫН ГОРИМТОЙ тээвэрлэлтийн шийдлээр хангаж, дэлхийн аль улс орноос аюулгүй тээвэрлэх үйлчилгээг санал болгож байна.
❄️ Иймд та бүхэн ХӨЛДӨХ эрсдэлтэй ачааны захиалгыг урьдчилан тооцоолж тээврийн захиалга өгөх, тээврийн үнийн саналыг хүлээн авах бол доорхи холбоосоор холбогдоно уу.

Big Mogul Trans – International Freight Forwarding

Холбоосууд / Contacts:

📞9490 1388
📞9490 1588
📞9490 1788
📞9490 1988

📧[email protected]
📧[email protected]
📧[email protected]
📧[email protected]

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр тархаад буй Эрээн-Замын Үүд авто хилийн боомтоор карго тээврийн автомашинуудын дараа...
14/10/2025

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр тархаад буй Эрээн-Замын Үүд авто хилийн боомтоор карго тээврийн автомашинуудын дараалал ихсэхтэй холбоотойгоор БНХАУ-ын гаалийн татвар 40 хувиар нэмэгдлээ гэсэн ташаа мэдээлэл тархаад байгаа билээ.

Бид БНХАУ-ын Эрээн боомтоос Улаанбаатар хот болон бусад орон нутаг руу тээвэрлэгддэг ГААЛЬТАЙ болон ГААЛЬГҮЙ ачаануудын ялгаа болон онцлогийг мэдээлэл болгон хүргэж байна.

Гаальтай ачааны тухайд:
-Тогтсон хуваарьт тээвэрлэлтийн маршруттай
-Бага хэмжээтэй ачаанд тээврийн зардал хэмнэх
-Гаалийн татвар хураамж, тээврийн зардал зэрэг санхүүгийн баримт бүрдэлийн шаардлага хангасан
-Ачаа алдагдах эрсдэлгүй, даатгалтай
-Тээврийн хууль журам стандартын дагуу тээвэрлэгддэг тул ихэвчлэн ААНБ-ууд уг төрлийн тээврийн нөхцөлийг сонгодог.
- Гаалийн бүрдүүлэлт хийгдсэнээр ачаа тус бүрийг гаальд мэдүүлэх, татвар хураамж ноогдох, бичиг баримтаар хангах, гаалийн бүрдүүлэлт хийгдсэн бараа арилжаа, худалдааны зорилгоор ашиглах тохиолдолд гарал үүсэл тодорхой байдаг.

Гаальгүй ачааны тухайд:
-Шинээр эхэлж буй хувиараа бизнес эрхлэгч, Онлайн худалдаа эрхлэгчид, цахим худалдаатай холбоотой бараа татан авалт захиалдаг хувь хүмүүс ихэвчлэн сонгон үйлчлүүлдэг.
-Тээврийн зардлыг барааны куб.метр болон килограмм дээр суурилан тооцон төлдөг бөгөөд тээврийн зардлын хувьд бодит үнэтэй нийцдэггүй.
-Бараанд гаалийн бүрдүүлэлт хийхгүй, татвар хураамж төлдөггүй тул олон төрлийн бичиг баримтууд бэлдэх шаардлагагүй
-Ачаа алдагдах, эвдрэх гэмтэх эрсдэл болон карго тээвэрлэлт хариуцдаг ААНБ, хувь хүмүүс 100% хариуцлага хүлээх баталгаа байдаггүй.
-Гаалийн үзлэг, шалгалттай холбоотойгоор тээвэрлэлтийн хугацаа тодорхой бус

зэрэг онцлог, ялгаатай байна.

Иймд та бүхэн тогтсон тээвэрлэлтийн хугацаатай, аюулгүй, даатгалтай, тээвэрлэлтийн нөхцөл стандартын дагуу ачаагаа тээвэрлүүлэхээр бол олон жилийн туршлагатай тээвэр логистикийн компанийн хамт олонтой доорхи холбоосоор холбогдоно уу.

Холбоосууд/Contacts:
📞 9490 1388
📞 9490 1588
📞 9490 1788
📞 9490 1988
📧 [email protected]
📧 [email protected]
📧 [email protected]
📧 [email protected]

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн албан ёсны мэдэгдэл:“Бүгд Найрамд...
14/10/2025

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн албан ёсны мэдэгдэл:

“Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад гаалийн нэмэлт татвар ногдуулахаар болсон”
“Хятадын талаас Монгол Улс руу экспорт хийхийг хориглосон” гэх мэдээлэл ор үндэсгүй болохыг албан ёсоор мэдэгдээд байна.

Иргэн, бизнес эрхлэгч та гааль, боомтын үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтээ info@ags.gov.mn хаягт илгээж, хамтран ...
25/07/2025

Иргэн, бизнес эрхлэгч та гааль, боомтын үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтээ [email protected] хаягт илгээж, хамтран ажиллах боломжтой.

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар Гаалийн ерөнхий газарт 14 хоногийн хугацаатай шалгалт эхлүүллээ.

Иргэн, бизнес эрхлэгч та гааль, боомтын үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтээ [email protected] хаягт илгээж, хамтран ажиллах боломжтой.

Address

Room-4, 10 Floor, Flora (Sumber) Tower, 3rd Khoroo, Khan-Uul District, Ulaanbaatar City
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Website

http://www.youtube.com/@BigMogulTransLLC, http://linkedin.com/company/big-mogul-trans-llc

Alerts

Be the first to know and let us send you an email when BIG MOGUL TRANS LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to BIG MOGUL TRANS LLC:

Share