27/07/2026
2022 онд ayalaya Sport and Travel Agency-ийн дэргэд Volleyball Academy байгуулагдаж, Ulaanbaatar Elite International School (UEIS)-тай хамтран урт хугацааны "Volleyball Development Program"-аа эхлүүлсэн билээ.
Өнгөрсөн хугацаанд бид тус сургуультай хамтран сурагч хүүхдүүддээ зөвхөн волейболын техник зааж, уг спортыг хэрхэн тоглохыг заахаас гадна:
🏐 Спортын зөв хүмүүжил
🤝 Багаар ажиллах чадвар
✈️ Аяллаар дамжуулан суралцах соёлыг бий болгох
🌏 Олон улсын туршлага
🎓 Дэлхийн их сургуулиудтай танилцах боломжыг олгохыг зорин ажиллажээ.
Энэ хугацаанд бид жил бүр сургуулийн үндсэн үйл ажиллагаанаас гадна дараах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсэн байна. Үүнд:
✅ 2023 онд Улаанбаатар хотод "Summer Challenge" зуны сургалт, хөгжлийн хөтөлбөрөө амжилттай эхлүүлсэн;
✅ 2024 онд "Summer Challenge" зуны хөтөлбөрөө өргөжүүлэн Өвөрхангай, Булган аймагт спорт, аялал хосолсон үйл ажиллагааг зохион байгуулж;
✅ 2025 онд "U19 Boys" болон "U19 Girls" багуудаа БНХАУ-ын Бээжин хотод нөхөрсөг тоглолт, аяллын хөтөлбөрт хамруулан;
✅ 2025 онд "Summer Challenge" хөтөлбөрийн хүрээнд Булган аймгийн Гурванбулаг сумын сургуулийн хүүхдүүдэд волейболын сургалт зохион байгуулан (англи хэлний богино хичээл зааж) үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллажээ.
✅ 2026 оны 7 дугаар сард "U19 Girls" багтайгаа Хонг Конгод амарч аялангаа дараах үйл ажиллагаануудад хамрагдсан байна:
✈️ Хонг Конг хоттой танилцах аялал хийх
🏐 Олон улсын бэлтгэл, нөхөрсөг тоглолт
🎓 HKU, CUHK, PolyU зэрэг дэлхийн шилдэг их сургуулиудтай танилцах
🌏 Олон улсын соёлд суралцах зэрэг туршлага хуримтлуулах ажлыг амжилттай хэрэгжүүллээ.
Та бүхэн бидэнтэй хамт байж бидний үйл ажиллагааг дэмжээрэй!