MIAT Mongolian Airlines

Call Directions Website Contact the business

MIAT Mongolian Airlines NATIONAL FLAG CARRIER of MONGOLIA.

THE NATIONAL FLAG CARRIER OF MONGOLIA

MIAT Mongolian Airlines is a state-owned national flag-carrier of Mongolia, operating scheduled international flights and a charter domestic service out of the capital city Ulaanbaatar, Mongolia. MIAT Mongolian Airlines operates presently 12 scheduled international destinations globally includes Seoul, Busan, Tokyo, Osaka, Beijing, Guangzhou, Hong Kong, Bangkok, Phuket, Frankfurt and Istanbul. The core business activities comprise of passenger and cargo air transportation, engineering and maintenance services, air charter and ground handling service

✈️ MIAT Sky Shop – Төлбөр хийхэд илүү хялбар боллоо!Та Sky Shop-оос агаарын хөлөг дотор худалдан авалт хийхдээ бүх төрли...
25/09/2026

✈️ MIAT Sky Shop – Төлбөр хийхэд илүү хялбар боллоо!

Та Sky Shop-оос агаарын хөлөг дотор худалдан авалт хийхдээ бүх төрлийн төлбөрийн карт ашиглан төлбөрөө хялбар, найдвартай хийх боломжтой боллоо. 💳🛍️

Enjoy your onboard shopping with MIAT Sky Shop! ✈️

Above the clouds, every view is worth the journey. ☁️✈️
22/09/2026

Above the clouds, every view is worth the journey. ☁️✈️

📣 Ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.Ажлын байрны нэр: НЯГТЛАН БОДОГЧ Гүйцэтгэх үндсэн үүрэг:·         Санхүү...
21/09/2026

📣 Ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.

Ажлын байрны нэр: НЯГТЛАН БОДОГЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
· Санхүү, нягтлан бодох бүртгэлийг хууль, дүрэм журам, стандартын дагуу хөтлөх,
· Санхүүгийн баримт бичгийг шалгаж, бүртгэх,
· Тайлан, тооцоо боловсруулах,
· Санхүүгийн мэдээллийн үнэн зөв байдлыг хангаж ажиллах
Тавигдах ерөнхий шаардлага:
· Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
· Компьютерын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай,
· Эерэг хандлагатай, хариуцлагатай, нягт нямбай,
· Шинийг сурах, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй,
· Англи хэлний мэдлэгтэй болон ажлын туршлагатай бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:
· Сонгон шалгаруулалтын анкетыг бүрэн бөглөсөн байх (www.miat.com хаягаас татаж авах)
· Иргэний үнэмлэхийн хуулбар; /e-mongolia-ийн лавлагаа /
· Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт; /e-mongolia-ийн лавлагаа/
· Боловсролын болон мэргэжлийн үнэмлэх, сертификат, дипломуудын хуулбар
· Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлж, ажилд орохыг хүссэн өргөдөл;
· Хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хэрэглээнээс ангид гэдгийг нотлох эрүүл мэндийн байгууллагын шинжилгээний хариу эх хувиар

📝Материалыг хүлээн авах хаяг:
Материалыг “МИАТ” ТӨХК-ийн төв байрны 105 тоот, [email protected] хаягт 2026 оны 09-р сарын 28-ны өдрийг дуустал 08:00-16:00 цагийн хооронд хүлээн авна.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа-45, МИАТ компани төв байр, Холбоо барих утас: 7070-0044 (1051)

📣 МэдэгдэлХар салхины улмаас 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн OM501/OM502 дугаартай нислэгүүдийн хуваарьт өөрчлөлт ...
20/09/2026

📣 Мэдэгдэл

Хар салхины улмаас 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн OM501/OM502 дугаартай нислэгүүдийн хуваарьт өөрчлөлт орж, 9 дүгээр сарын 22-ны өдрийн дараах цагийн хуваарийн дагуу үйлдэхээр боллоо.

2026 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр:

OM501A нислэг Улаанбаатараас 05:00 цагт хөөрч, 09:55 цагт Нарита нисэх буудалд бууна.
OM502A нислэг Нарита нисэх буудлаас 12:00 цагт хөөрч, 16:35 цагт Улаанбаатарт бууна.

Нислэгийн цагийн хуваарийн өөрчлөлттэй холбоотой бусад санал хүсэлтийн талаар 11-333-999 дугаарт холбогдоно уу. Зорчигч үйлчлүүлэгч та бүхэн нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс хэрэгжүүлж буй дээрх өөрчлөлтөд хүлээцтэй хандана уу.

МИАТ ТӨХК

📣 Notice
Due to a severe windstorm, the schedules of flights OM501/OM502 on September 21, 2026 have been changed. The flights will operate on September 22 according to the following schedule.
September 22, 2026:
Flight OM501A departs Ulaanbaatar at 05:00 and arrives at Narita Airport at 09:55.
Flight OM502A departs Narita Airport at 12:00 and arrives in Ulaanbaatar at 16:35.
For any other inquiries regarding the flight schedule change, please contact 11-333-999. We kindly ask all passengers and customers to be understanding of these changes, which are being implemented to ensure flight safety.

MIAT Mongolian Airlines JSC

📢ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ2026 оны 10-р сарын 25-ны өдрөөс 2027 оны 03-р сарын 27-ны өдрийг дуусталх ...
16/09/2026

📢ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

2026 оны 10-р сарын 25-ны өдрөөс 2027 оны 03-р сарын 27-ны өдрийг дуусталх хугацаанд мөрдөх орон нутгийн нислэгийн өвлийн цагийн хуваарийг танилцуулж байна.

Цагийн хуваарийн дэлгэрэнгүй: https://miat.com/mn/timetable

🇰🇷 МИАТ ТӨХК нь Улаанбаатараас эхлэлтэй Сөүл чиглэлийн OM307/308 нислэгийн дугаартай нислэгүүддээ 10%-ийн хямдрал зарлал...
14/09/2026

🇰🇷 МИАТ ТӨХК нь Улаанбаатараас эхлэлтэй Сөүл чиглэлийн OM307/308 нислэгийн дугаартай нислэгүүддээ 10%-ийн хямдрал зарлалаа.

📢 Суудлын тоо хязгаартай.

⏳ Борлуулалт болон тээвэрлэлтэд мөрдөх огноо: 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал

ℹ Тийз захиалах болон дэлгэрэнгүй мэдээллийг +976 11 333-999 дугаараас авна уу.
ℹ Тасалбар түгээврийн төв:
"The Landmark” Тауэр, 2 давхарт (Даваа-Баасан 09:00-19:00) (Бямба, Ням 10:00-15:00), Утас: +11 322 144
ℹ Та мөн www.miat.com, MIAT APP, Facebook Chat –р тийз захиалах боломжтой.
ℹ Зорчигчийн тийз борлуулагч агентууд:
Эйрлинк Монголиа ХХК (976-18001818)
Эйр Транс ХХК (976-11-323232, 976-11-333333)
Аэрмаркет ХХК (976-70105050)
Эйр тикет ХХК (976-77774000)
Эйр эксперт ХХК (976-11-320910, 976-11-310910)
Эйр Экспресс Трэйвэл ХХК (976-77114466)
Тапатрип Эжэнси ХХК (976-18004444)
АЙ ТРИП ЭЙР ХХК (976-77999090)
Мон Аэр Тур ХХК (976-11-311001, 976-72001111)
Лэтс Трэвел ХХК (976-77558585)
Скай Тикет энд Травел ХХК (976-77227755)
Хаая Флая ХХК (976-71003333)
Нандинвэй ХХК (976-70002929)
Ферст Класс Трэйвел ХХК (976-7010-5885)
Айр Инфо ХХК (976-11339339)
💙

📣 Ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.Ажлын байрны нэр: Санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтэс – Санхүү, гадаа...
11/09/2026

📣 Ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.

Ажлын байрны нэр: Санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтэс – Санхүү, гадаад хэлцэл хариуцсан мэргэжилтэн

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Гадаад болон дотоод хэлцэлд санхүүгийн хяналт тавьж, холбогдох санал, тооцоо, дүгнэлт боловсруулах, хэрэгжилтийг хангахад оролцох, компанийн удирдлагыг шийдвэр гаргахад шаардлагатай санхүүгийн мэдээлэл, тооцоо, судалгаагаар хангах, санхүүгийн тооцоолол, шинжилгээнд ашиглагддаг олон улсын жишиг аргачлалыг судалж, компанийн үйл ажиллагааны хэрэгцээ, шаардлага, зорилгод нийцүүлэн нэвтрүүлж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Тавигдах шаардлага:
1. Боловсрол:
• Санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй.

2. Туршлага, чадвар:
• Судалгаа шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, тайлагнах чадвартай;
• Олон улсын байгууллага, банк, санхүүгийн байгууллагатай харилцаж байсан туршлагатай;

3. Англи хэлний мэдлэг:
• Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй.
• IELTS 6,5+, TOEFL-iBT 80+, TOEIC 700+ эсхүл бусад олон улсын англи хэлний шалгалтын хүчинтэй оноотой байх.

4. Хувийн ур чадвар, зан чанар:
• Хариуцлагатай, цаг баримталдаг, багаар ажиллах, харилцааны өндөр соёлтой;
• Тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй;
• Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай.

Бүрдүүлэх материал:
• “МИАТ” ТӨХК-ийн ажилтны анкет бөглөх; https://www.miat.com/mn/595/job-openings
• Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар;
• Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
• Гадаад хэлний мэдлэгийг нотлох баримтын хуулбар;
• Өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагаа илэрхийлж, ажилд орохыг хүссэн
өргөдөл; /гараар бичсэн/
• Иргэний үнэмлэхийн хуулбар /e-mongolia-ийн лавлагаа/
• Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia-ийн лавлагаа/

Материал хүлээн авах:
Бүрдүүлсэн материалыг 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 16.30 цаг
дуустал “МИАТ” ТӨХК-ийн төв байрны Захиргаа, хүний нөөцийн хэлтэст /105 тоот/
хүлээн авна.

Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Буянт-Ухаа, “МИАТ” ТӨХК-ийн төв байр;
Харилцах утас: 70700044 /1051/ (Даваа-Баасан, 08:00-16:30)

✨МИАТ болон Cathay Pacific–ийн хамтарсан нислэгийг танилцуулж байна.🌐 Та МИАТ компанийн нислэгээр Улаанбаатараас Хонконг...
09/09/2026

✨МИАТ болон Cathay Pacific–ийн хамтарсан нислэгийг танилцуулж байна.
🌐 Та МИАТ компанийн нислэгээр Улаанбаатараас Хонконг хүрч цааш Cathay Pacific компанийн нислэгээр дараах хотууд руу зорчих боломжтой.

🇺🇸 АНУ / USA
Сан Франциско (SFO) — San Francisco (SFO)
Лос Анжелес (LAX) — Los Angeles (LAX)
Чикаго (ORD) — Chicago (ORD)
Нью Йорк (JFK) — New York (JFK)
Бостон (BOS) — Boston (BOS)

🇦🇺 Австрали / Australia
Сидней (SYD) — Sydney (SYD)
Мельбурн (MEL) — Melbourne (MEL)
Брисбен (BNE) — Brisbane (BNE)
Перт (PER) — Perth (PER)

Зүүн Өмнөд Ази / South East Asia
🇻🇳 Хо Ши Мин (SGN) — Ho Chi Minh(SGN)
🇹🇭 Бангкок (BKK) — Bangkok (BKK)
🇸🇬 Сингапур (SIN) — Singapore (SIN)

🇮🇳 Энэтхэг / India
Мумбай (BOM) — Mumbai (BOM)
Дели (DEL) — Delhi (DEL)

ℹ Тийз захиалах болон дэлгэрэнгүй мэдээллийг +976 11 333-999 дугаараас авна уу.
ℹ Тасалбар түгээврийн төв:
"The Landmark” Тауэр, 2 давхарт (Даваа-Баасан 09:00-19:00) (Бямба, Ням 10:00-15:00), Утас: +11 322 144
ℹ Та мөн www.miat.com, MIAT APP, Facebook Chat –р тийз захиалах боломжтой.
ℹ Зорчигчийн тийз борлуулагч агентууд:
Эйрлинк Монголиа ХХК (976-18001818)
Эйр Транс ХХК (976-11-323232, 976-11-333333)
Аэрмаркет ХХК (976-70105050)
Эйр тикет ХХК (976-77774000)
Эйр эксперт ХХК (976-11-320910, 976-11-310910)
Эйр Экспресс Трэйвэл ХХК (976-77114466)
Тапатрип Эжэнси ХХК (976-18004444)
АЙ ТРИП ЭЙР ХХК (976-77999090)
Мон Аэр Тур ХХК (976-11-311001, 976-72001111)
Лэтс Трэвел ХХК (976-77558585)
Скай Тикет энд Травел ХХК (976-77227755)
Хаая Флая ХХК (976-71003333)
Нандинвэй ХХК (976-70002929)
Ферст Класс Трэйвел ХХК (976-7010-5885)
Айр Инфо ХХК (976-11339339)
💙

Санамж бичигт гарын үсэг зурлаа МИАТ ТӨХК, Монголын Үндэсний Олимпын хороо /МҮОХ/-той хамтын ажиллагааны санамж бичигт г...
31/08/2026

Санамж бичигт гарын үсэг зурлаа

МИАТ ТӨХК, Монголын Үндэсний Олимпын хороо /МҮОХ/-той хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт талууд Монгол Улсад олимпын хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, Үндэсний агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагаа, онцлогийг гадаад улсын спортын болон бусад салбарт сурталчлан таниулах, харилцан дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ.

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн хэлэхдээ “Энэхүү санамж бичгээр бид Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид, арын албаныхныг бүх талаар дэмжиж, хамтарч ажиллана.Тив, дэлхийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн, уралдаан, Олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа тамирчдыг дэмжиж, МИАТ компанийн нислэгээр нисэхэд нь тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлнэ. Нөгөө талаас Үндэсний шигшээ багийн тамирчид, Олимпын хорооны албан хаагчид МИАТ компанийг сонгон үйлчлүүлэх, мөн МИАТ компанийг олон улсад сурталчлан таниулна. Хоёр тал ийм хэлбэрээр харилцан ашигтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. МҮОХ 2028 оны Олимпын наадамд оролцох эрхээ авах тэмцээн, уралдаануудад оролцож эхэлсэн, одоо Азийн наадамд тамирчдаа үдэж өгөхөөр бэлтгэлээ базааж байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан МИАТ-ийн нислэгийн чиглэлүүдээр тэмцээн, уралдаанд явж байгаа тамирчдад визийн хөнгөлөлт, урамшуулал олгох, мөн тамирчдын ачаа тээшинд хөнгөлөлт үзүүлэх, цаашлаад олон хүнтэй том баг явж буй тохиолдолд тусгай үүргийн нислэг гаргаж өгөх зэргээр дэмжиж, хамтарч ажиллах бололцоотой” гэв.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг хамтын ажиллагааны талаар “Бид МИАТ ТӨХК-тай Олимпын хорооны түншийн гэрээгээ сэргээж байна. Дөрвөн жилийн өмнө хамтран ажиллах гэрээ хийсэн. Тухайн үед Азийн наадамд оролцох гэж байсан. Тэгвэл есдүгээр сарын 19-нд нээлтээ хийх энэ удаагийн Азийн наадамд манай улсаас 300 гаруй тамирчин оролцох гэж байна. Хоёр жилийн дараа болох Лос-Анжелесийн 2028 оны олимпод манайхаас 30-40 тамирчин оролцоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Үүнд Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанитай түншилж, тамирчдаа дэмжих нь бидний хамгийн том зорилго юм” хэмээн онцлон тэмдэглэв.

MIAT and Mongolian National Olympic Committee Sign Memorandum of Understanding
MIAT Mongolian Airlines JSC has signed a memorandum of understanding (MOU) on cooperation with the Mongolian National Olympic Committee (MNOC). Under the memorandum, the two sides will work together to promote and popularize the Olympic movement in Mongolia, to promote the national air carrier's operations and distinctive strengths internationally — particularly within the sports sector and other fields — and to support one another in these efforts.

Speaking about the agreement, T. Telmen, CEO of MIAT Mongolian Airlines, said: “Through this memorandum, we will support and cooperate with the athletes, coaches, and support staff of Mongolia's national teams in every possible way. We will offer certain discounts on MIAT flights to athletes representing Mongolia at continental and world championships, other international competitions, and the Olympic Games. In turn, national team athletes and Olympic Committee staff will choose to fly with MIAT and will help promote the company internationally. On this basis, the two sides have signed a mutually beneficial memorandum of cooperation. The MNOC has already begun competing in the qualifying events for the 2028 Olympic Games and is currently finalizing preparations to see off its athletes to the Asian Games. In this connection, we will be able to support athletes competing abroad along MIAT's flight routes through visa discounts and incentives, discounts on their luggage, and — when a large team is traveling — special charter flights.”

B. Battushig, President of the MNOC, said of the cooperation: “We are renewing our partnership agreement with MIAT. We signed a cooperation agreement four years ago, at a time when we were preparing for the Asian Games. This time, more than 300 athletes from Mongolia will compete at the upcoming Asian Games, which opens on September 19. Two years from now, at the 2028 Los Angeles Olympics, we plan to send 30–40 athletes. To this end, partnering with our national air carrier, MIAT, to support our athletes is our biggest goal.”

✨ Бизнес ангиллын хоолны цэс шинэчлэгдлээ.Эрхэм зорчигч та шинэчлэгдсэн Бизнес ангиллын хоолны цэсээс өөрийн дуртай хоол...
28/08/2026

✨ Бизнес ангиллын хоолны цэс шинэчлэгдлээ.

Эрхэм зорчигч та шинэчлэгдсэн Бизнес ангиллын хоолны цэсээс өөрийн дуртай хоолоо сонгон үйлчлүүлж тансаг амт, тав тухыг хослуулан тавтай аялаарай.

📌 Хоолны сонголт нь нислэгийн чиглэлээс хамааран өөр өөр байна.

Address

MIAT Building, Buyant-Ukhaa 45, Mongolia
Ulaanbaatar
17120

Alerts

Be the first to know and let us send you an email when MIAT Mongolian Airlines posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to MIAT Mongolian Airlines:

Shortcuts

Share