Total Distribution LLC

Call Directions Website Contact the business

Total Distribution LLC Тотал Дистрибюшин ХХК нь Монгол улсын өнцөг булан бүрт тээвэрлэлт, хадгалалт, түгээлт, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

02/09/2026

"МИНИЙ МӨРӨӨДӨЛ" ЭСЭЭ БИЧЛЭГ, ТӨСЛИЙН УРАЛДААН 7 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА.

ЭНЭ ЖИЛ:
13-16 НАСНЫ ХҮҮХДҮҮД ЭСЭЭ БИЧЛЭГЭЭР,
17-21 НАСНЫ ЗАЛУУС БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ТӨСЛӨӨР ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ.

ТА БҮХЭН ИДЭВХТЭЙ ХАМРАГДААРАЙ.

"САНААГАА ТӨСӨЛ БОЛГО" Боловсролыг дэмжих төслийн уралдаан зарлагдлаа.Тотал Дистрибьюшн ХХК-аас сонсголын бэрхшээлтэй  о...
24/08/2026

"САНААГАА ТӨСӨЛ БОЛГО" Боловсролыг дэмжих төслийн уралдаан зарлагдлаа.

Тотал Дистрибьюшн ХХК-аас сонсголын бэрхшээлтэй оюутан, залуучуудын дунд боловсролыг дэмжих төслийн уралдааныг энэ жилээс анх удаа зарлаж байна.

Энэхүү төслийн уралдаанаар дамжуулан сонсголын бэрхшээлтэй хүүхэд, оюутан залуучуудын бүтээлч санааг дэмжих, асуудал шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлэх, өөрсдийн сурч боловсрох боломжийг бүтээх, тэдний дуу хоолойг сонсох зорилготой юм.

👥 Нас: 17–21 нас
📅 Материал илгээх эцсийн хугацаа: 2026 оны 9-р сарын 15 хүртэл
📧 Илгээх цахим шуудан: [email protected] (Мэйлээр илгээх)

📌 Хэрхэн оролцох вэ?
Өөрийн орчинд тулгарч буй боловсролтой холбоотой асуудлыг олж, шийдэх санаагаа боловсруулна.
Бичсэн төслөө мэйлээр илгээнэ.

Шалгарсан 10 төслийн оролцогчид 2026 оны 9-р сарын 25-ны өдрийн 13:00 цагт 29-р сургууль дээр биечлэн төслөө танилцуулна.

#ТөслийнУралдаан #СанаагааТөсөлБолго #ӨөрчлөлтийгБүтээ #29рСургууль

"МИНИЙ МӨРӨӨДӨЛ" Эсээ бичлэгийн уралдаан зарлагдлаа! Тотал Дистрибьюшн ХХК-аас  сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд "...
24/08/2026

"МИНИЙ МӨРӨӨДӨЛ" Эсээ бичлэгийн уралдаан зарлагдлаа!

Тотал Дистрибьюшн ХХК-аас сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд "Миний мөрөөдөл" эсээ бичлэгийн уралдааныг 7 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Бид энэхүү санаачилгаараа дамжуулан хүүхдүүдийн бичих, сэтгэн бодох болон өөрийгөө нээн илрүүлэх чадварыг дэмжин хөгжүүлж, тэдний боловсролын төлөө хувь нэмрээ оруулахаар хичээсээр ирсэн билээ.

📅 Хугацаа: 2026 оны 9-р сарын 25-ны өдөр
⏰ Цаг: 08:00 цагт
📍 Байршил: 29-р сургууль
👥 Нас: 13-16 насны сурагчид

📌 Хэрхэн оролцох вэ?
Өөрийн мөрөөдөл сэдвээр эсээ бичнэ.
Эхний шатанд эсээг тусгай цаасан дээр бичүүлж авна.
Дараагийн шатанд шалгарсан эсээг оролцогчид өөрийн биеэр шүүгчдэд танилцуулна.

🌍 Орон нутгийн оролцогчдод:

Хугацаа: 2026 оны 9-р сарын 18-ны өдөр, 09:00 цагт
Байршил: Тотал Дистрибьюшн ХХК-ийн 21 аймаг дахь салбарт очиж эхний шатанд оролцоно.

Мэдээлэл авах: Анги удирдсан багш болон сургуулийн удирдлагуудаасаа дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

#МинийМөрөөдөл2026 #ЭсээБичлэг #29рСургууль #ХөгжлийнТөлөө

ТУЛГАР ТӨРИЙН 2235 ЖИЛ, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛ, ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН МАНДУУЛСНЫ 1...
10/07/2026

ТУЛГАР ТӨРИЙН 2235 ЖИЛ, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛ, ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН МАНДУУЛСНЫ 115 ЖИЛ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 105 ЖИЛИЙН ОЙН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.

Эх орныхоо өнцөг булан бүрт хамтдаа үнэ цэн бүтээж, итгэлцэл, хамтын ажиллагааг эрхэмлэн ажилладаг харилцагч, түнш байгууллага, хэрэглэгчид болон нийт Монголчууддаа Үндэсний их баяр Наадмын мэндийг өргөн дэвшүүлье.

Хотол олноороо дэнж хотойтол сайхан наадаарай.

ТОТАЛ ДИСТРИБЮШИН ХХК ТОП-100 ААН-Д 10 ДАХЬ УДААГАА ШАЛГАРЛААЭнэхүү амжилт нь бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг х...
15/06/2026

ТОТАЛ ДИСТРИБЮШИН ХХК ТОП-100 ААН-Д 10 ДАХЬ УДААГАА ШАЛГАРЛАА

Энэхүү амжилт нь бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг харилцагч, түнш байгууллагууд болон үнэ цэнийг хамтдаа бүтээдэг нийт ажилтнуудын маань хичээл зүтгэлийн үр дүн юм.

Бидний амжилтын нэг хэсэг болсон та бүхэндээ баярлалаа.

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТАЙЛАН 2025: БИД ХАМТДАА ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ "Тотал Дистрибюшин" ХХК нь байгаль орчноо хамгаалж, хүний ...
28/05/2026

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТАЙЛАН 2025: БИД ХАМТДАА ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ

"Тотал Дистрибюшин" ХХК нь байгаль орчноо хамгаалж, хүний хөгжлийг дэмжин, ил тод засаглалаар урт хугацааны үнэ цэнийг бий болгох зорилгынхоо хүрээнд 2025 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа олон нийтэд танилцуулж байна.
Бид 2025 онд нийт 401 ажилтантайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулсанаас, 298 ажилтан маань орон нутагт ажиллаж байна.

Энэхүү тайлангаас онцлох гол үр дүнгүүд:
- Байгаль орчин: Евро-5 стандартын түлш бүхий автопаркийг нэвтрүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг багасгав. Хог хаягдлын менежментийн хүрээнд 103 тн хуванцар (PET) дахин боловсруулж, 151 ш аккумулятор, 92.6 тн үнсний хаягдал болон 5 тн хаягдал тосыг устгаж, байгаль эх дэлхийгээ хамгаалахад бодит хувь нэмэр орууллаа.
- Нийгэм ба Хүний хөгжил: Ажилтны сэтгэл ханамж 94.9%-д хүрсэн бөгөөд нийт 684 ажилтныг 4,704 цагийн сургалтад хамруулж, LMS системийг ашиглалтад орууллаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд "Миний мөрөөдөл" эсээ бичлэгийн уралдааныг 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, спорт, орон нутгийн хөгжлийг тогтвортой дэмжив.
- Засаглал: Ёс зүй, шударга байдал, авилгын эсрэг бодлого болон ТУЗ-ийн идэвхтэй удирдлагаар ил тод, хариуцлагатай засаглалыг баталгаажууллаа.

Бид итгэлцэл, хамтын ажиллагаа, хариуцлагатай байдлаараа хөгжил дэвшлийг түүчээлж, нийтийн сайн сайхны төлөө үргэлжлүүлэн ажиллах болно.

“ТОТАЛ ЭКСПРЕСС ЛАЙН ХХК ‘Жижиг сегментийн шилдэг татвар төлөгч’-өөр дахин тодорлооТотал Дистрибюшин бизнесийн нэгэн хэс...
04/05/2026

“ТОТАЛ ЭКСПРЕСС ЛАЙН ХХК ‘Жижиг сегментийн шилдэг татвар төлөгч’-өөр дахин тодорлоо

Тотал Дистрибюшин бизнесийн нэгэн хэсэг болох тээврийн үйл ажиллагаа хариуцсан охин компани Тотал Экспресс Лайн ХХК нь 2025 оны “Жижиг сегментийн шилдэг татвар төлөгч” шагналыг дахин хүртлээ.
Тус шагналыг жил бүр Татварын ерөнхий газар-аас “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд бизнесийн үйл ажиллагааны ил тод байдал, эрсдэлийн үнэлгээгээр эерэг, зөв үнэлгээ авсан, татварын хууль тогтоомжийг чанд мөрдөж, татвараа үнэн зөв тайлагнан, хугацаанд нь төлж буй аж ахуйн нэгжүүдэд олгодог нэр хүндтэй шагнал юм.
Тотал экспресс лайн ХХК нь 2024 онд Хан-Уул дүүргийн шилдэг татвар төлөгчөөр шалгарч байсан бол 2025 онд ийнхүү “Жижиг сегментийн шилдэг татвар төлөгч”-өөр шалгарч амжилтаа бататгалаа.
Энэхүү амжилт нь:
- Хамт олны уйгагүй хөдөлмөрийн үр дүн
- Хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа
- Харилцагч, түншүүдийн итгэл юм
Цаашид ч Монгол Улсынхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулж, шударга, хариуцлагатай татвар төлөгч байх зарчмаа тууштай баримтлан ажиллах болно.
Энэхүү амжилтад хөтөлсөн хамт олон, итгэл хүлээлгэдэг харилцагч, түншүүд бүгдэд нь талархал илэрхийлье.

#ТоталДистрибюшинХХК #ХарилцагчТүнш #Мэргэжлийн #ЦогцҮйлчилгээ

АЖИЛД УРЬЖ БАЙНААжлын байранд тавигдах шаардлага:- Мэргэшсэн С,СЕ ангилалтай - Машин техникийн талаар сайн мэдлэгтэй- За...
29/04/2026

АЖИЛД УРЬЖ БАЙНА

Ажлын байранд тавигдах шаардлага:
- Мэргэшсэн С,СЕ ангилалтай
- Машин техникийн талаар сайн мэдлэгтэй
- Засвар үйлчилгээ хийх чадвартай
- Хот хоорондын тээвэрт 5-с дээш жил жолоо барьсан
- Япон, Солонгос амбаартай машин барьж байсан бол давуу тал болно.
Холбоо барих утас: 80975795, 89002510
CV илгээх: totaldistribution.mn

АЖИЛД УРЬЖ БАЙНААжлын байрны зорилго/үүрэг:• Аймгууд дахь агуулахын барилгын  ашиглалт, хэвийн үйл ажиллагааг хангах• Ба...
27/04/2026

АЖИЛД УРЬЖ БАЙНА

Ажлын байрны зорилго/үүрэг:
• Аймгууд дахь агуулахын барилгын ашиглалт, хэвийн үйл ажиллагааг хангах
• Барилга байгууламж, цахилгаан, сантехник, HVAC, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг зохион байгуулах
• Зохиогч, захиалагч, гүйцэтгэгчийг холбосон төслийн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэх
• Засвар үйлчилгээний ажлын төлөвлөгөө гаргах, гүйцэтгэлд хяналт тавих
• Ашиглалттай холбоотой зардал, тоо хэмжээ, тайлан нэгтгэх /ESG report/
• Аюулгүй ажиллагаа, стандартын хэрэгжилтийг хангах
• Сайжруулалт, шинэ технологийн санал гаргах

Тавигдах шаардлага:
• AutoCAD дээр ажиллах чадвартай.
• Инженерийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй (Цахилгаан инженер мэргэжилтэй бол давуу тал)
• Барилгын цахилгаан суурь мэдлэгтэй (самбар, кабель шугам, ачаалал, хамгаалалт ойлгодог)
• Барилгын ашиглалт, засвар үйлчилгээний талаар ойлголттой
• Орон нутагт томилолтоор ажиллах боломжтой
• MS Excel, PowerPoint дээр ажиллах чадвартай.
• Асуудалд дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах чадвартай
• Багаар ажиллах, зохион байгуулах чадвартай

Ажлын байрны төрөл: Ажилтан
Ажлын цаг: Бүтэн цагийн (Full time)

Анкет илгээх линк:
https://careers.mcs.mn/jobs/view:ufofp8o6etc4sh

#инженер #ашиглалтынинженер

Address

Анун-2 төв, 3-р давхар, 3-р хороо, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00
Sunday 09:00 - 18:00

Telephone

+97677104477

Alerts

Be the first to know and let us send you an email when Total Distribution LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Total Distribution LLC:

Shortcuts

Share