TM Infinity LLC

Call Directions Website Contact the business

TM Infinity LLC Logistics & Warehouse

БНХАУ : “Улс тунхагласан” ойн баярыг тохиолдуулан 10.1-10.7 дуустал ДОЛОО ХОНОГ амарна.УБ, Эрээн оффис болон Эрээн агуул...
20/09/2026

БНХАУ : “Улс тунхагласан” ойн баярыг тохиолдуулан 10.1-10.7 дуустал ДОЛОО ХОНОГ амарна.

УБ, Эрээн оффис болон Эрээн агуулах бүгд амарна, ачаа хүлээн авах боломжгүй.
10.8наас бүгд хэвийн ажиллана.

07/08/2026
Борхошуу өртөөг аюултай ачаанд нээлттэй өртөөгөөр зарлалаа🔹 Зам, тээврийн хөгжлийн сайд, Тагнуулын ерөнхий газрын даргын...
29/07/2026

Борхошуу өртөөг аюултай ачаанд нээлттэй өртөөгөөр зарлалаа

🔹 Зам, тээврийн хөгжлийн сайд, Тагнуулын ерөнхий газрын даргын 2021 оны А/71 дүгээр хамтарсан тушаалаар баталсан "Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах” журмын дагуу “Монголын төмөр зам“ ТӨХК-ийн "Борхошуу" өртөөг аюултай ачаанд нээлттэй өртөөгөөр зарлав.

🇲🇳🇲🇳🇲🇳 #МЭНДЧИЛГЭЭТулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн ма...
10/07/2026

🇲🇳🇲🇳🇲🇳
#МЭНДЧИЛГЭЭ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой,
Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье!

****

Эрэмгий бөхчүүд нь мэхтэй,
Эрдэнэт хүлгүүд нь хурдтай,
Эрхий мэргэд нь цэцтэй,
Эв эе нь бат, хийморь нь өөдөө байг.

Дэнж хотойтол дэвж,
Тал хотойтол хурдалж,
Түмэн олон минь инээд хөөрөөр бялхан,
Төрт ёсны их баяр Үндэсний их наадмаа
Сэтгэл тэнүүн, цэнгэл баяр дүүрэн сайхан наадаарай! 🇲🇳

24/06/2026

🔵ХИЛИЙН БООМТУУДЫН 2026 ОНЫ 07 ДУГААР САРД АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

11/06/2026

2026 оны тавдугаар сард Хятадын талаас гаргасан шинэ зохицуулалтаар хилийн боомтын зарим хэсгийг хязгаарлалттай бүс болгон тодорхойлж, тухайн бүсэд нэвтрэх, зорчих, тээврийн хэрэгсэл зогсоох, хүн болон ачаа буулгах, зураг авах зэрэг үйлдэлд тавих хяналтыг илүү тодорхой болгоод байна.

Хязгаарлалттай бүсэд дараах хэсгүүд хамаарч байна. Үүнд:
1. Авто замын боомтын зорчигчийн шалган нэвтрүүлэх хэсэг;
2. Авто замын боомтын ачаа тээврийн шалган нэвтрүүлэх хэсэг;
3. Эрээн хотын "Улсын хаалга" аялал жуулчлалын бүс;
4. Хилийн орчмын иргэдийн худалдааны бүс;
5. Төмөр замын ачаа шалган нэвтрүүлэх хэсэг;
6. Олон улсын галт тэрэг ажиллах үеийн төмөр замын зорчигчийн шалган нэвтрүүлэх хэсэг;
7. "Сайн ус" олон улсын нисэх буудлын олон улсын нислэгийн орж, гарах хэсэг.

Иймд Эрээн боомтоор зорчих Монгол Улсын иргэд, жолооч, тээвэрчид, худалдаа эрхлэгчид та бүхэн дараах зүйлсийг анхаарна уу.
-Боомтын орчимд зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гарц, хүлээлгийн талбайгаар зорчиж, хаалт, хашаа, цахим хаалга, хориглосон тэмдэг бүхий хэсэг рүү зөвшөөрөлгүй нэвтрэхгүй байх
-Мөн тээврийн хэрэгслээ зогсоох, хүн буулгах, ачаа ачих, буулгахдаа зөвхөн зориулалтын болон зөвшөөрөгдсөн хэсгийг ашиглаж , Боомтын ажилтан, хил шалган нэвтрүүлэх байгууллагын өгсөн заавар, шаардлагыг дагаж мөрдөх
-Хязгаарлалттай бүсэд зураг авах, бичлэг хийх, дрон нисгэхгүй байх
-Зайлшгүй шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагаас урьдчилан зөвшөөрөл авах хэрэгтэй зэргийг анхаарна уу.
Боомтын хязгаарлалттай бүсийн журам зөрчсөн тохиолдолд анхааруулах, торгох, шалгах, түр саатуулах зэрэг арга хэмжээ авах боломжтой тул иргэд та бүхэн тэмдэг, заавар, ажилтны шаардлагыг анхааралтай дагаж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган зорчихыг уриалж байна.

26/05/2026

🔵ХИЛИЙН БООМТУУДЫН 2026 ОНЫ 06 ДУГААР САРД АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

Address

#209 TI Business Centre, Workers Street, 5th Khoroo, Bayangol District
Ulaanbaatar
16010

Opening Hours

Monday 09:00 - 21:00
Tuesday 09:00 - 21:00
Wednesday 09:00 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 09:00 - 21:00
Saturday 10:00 - 18:00

Telephone

+97676100001

Alerts

Be the first to know and let us send you an email when TM Infinity LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to TM Infinity LLC:

Shortcuts

Share