04/03/2026
Гэртэй болгож өгсөн нь 2-р хэсэг
Т.Цагаач эмээ маань хагартлаа баярлаж байна л гээд л гүйгээд байлаа.
Бид бүгд нийлээд Т.Цагаач эмээг өөрийн гэсэн гэр оронтой болгож бага ч атугай сэтгэлийн зовлонгоос нь нимгэлж чадсан байхаа гэж найдаж байна.
Энэ удаагийн дугаарт хүч өгсөн:
Санги Ах ХХК
UB Porter's Service
Монгол гэр TOV
Иргэн Batsukh Mongontsetseg
Иргэн Urnaa Urnaa гэр бүл
Өдөн үзэг stationery superstore
Олны хүч гэдэг оломгүй далай юм.
Маш богино хугацаанд бид нэгдэж нийлж чадаж том ажлын ард гарлаа.
Дагагч нар маань сэтгэлийн бэлэг илгээж 900000 төгрөг гардуулж өглөө. Монголчууд бид тэнхэлүүн явахад тэмээгээр тусалсанаас тэвдэж явахад тэвнээр туслах нь илүү гэлцдэг.
Т.Цагаач эмээдээ хүргэсэн өчүүхэн бэлэг минь энэ айлыг өөдөө дэвжиж дээшлэхийн эхлэл байх болтугай гэж хүсэн ерөөе. Монгол хүн бүр аз жаргалтай инээмсэглэж халуун дулаан гэр орондоо амар сайхан эрүүл энх жаргах болтугай.
Хурай хурай хурай.
Өмнөх бичлэг 1р хэсэг үзэх бол👇👇👇
https://www.youtube.com/