21/09/2026
🇨🇳✈БНХАУ-ын Хайлар нисэх буудлаар үйлчлүүлсэн 50,000 дахь зорчигч нь ✈Хүннү Эйр компанийн нислэгээр ирж ээ.
Энэ явдлыг тохиолдуулан Хайлар ОУНБуудал нисэх баг болон тус зорчигчид гэнэтийн бэлэг барьж усан хөшиг татаж, цэцэг, гарын бэлэгтэй угтаж авсан юм.
Манай компанийн зүгээс Хайлар Олон Улсын Нисэх Буудалд баяр хүргэж, зорчигч урсгалаа улам нэмэх, өргөжин хөгжих ерөөл өргөлөө.