09/07/2026
Тулгар төрийн түүхт ой, Үндэсний их баяр наадмын мэндийг эрхэм харилцагч, түнш байгууллага, хамтран ажиллагч та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Эв нэгдэл, төрт ёсны бахархал, өв соёлоо дээдэлсэн Монгол түмний их баяр наадмын энэ өдрүүдэд айл өрх бүр инээд хөөрөөр бялхаж, элгэн садан бүхэн элэг бүтэн, эрүүл энх, аз жаргалтай байхыг хүсэн ерөөе.
Хүлэг морь нь хурдалж, хүчит бөх нь хүчээ гайхуулж, мэргэн харваачийн сум нь онож, монгол наадмын хийморь өөдрөг уур амьсгал хүн бүхэнд аз жаргал, сайн сайхныг авчрах болтугай.
Та бүхний ажил үйлс үргэлж өөдөө дэлгэрч, зорьсон бүхэн тань бүтэмжтэй байж, хамтын ажиллагааны зам мөр маань улам батжин, амжилтын шинэ хуудсууд хамтдаа үргэлжлэн бичигдэхийг хүсэн ерөөе.
Сайхан наадаарай!