Buyant-Ukhaa International Airport

Buyant-Ukhaa International Airport “БУЯНТ-УХАА” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС CHINGGIS KHAAN International Airport

"БУЯНТ-УХАА" ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ЗАХИРЛЫН 18 ДУГААР ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО “Буянт-Ухаа” олон улсын ...
25/08/2026

"БУЯНТ-УХАА" ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ЗАХИРЛЫН 18 ДУГААР ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын нэгжийн дарга нарын өргөтгөсөн ээлжит үйлдвэрлэлийн шуурхай хуралдаан боллоо. Хуралдаанаар:

📍 “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 24/26 дугаар “Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай” тогтоол батлагдсантай холбогдуулан “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын захирлын Б/35 дугаар тушаалыг танилцууллаа.
📍Хэлтэс, нэгжүүдийн ажлын явц, тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, холбогдох үүрэг, чиглэлийг өглөө.

ТА БҮХНИЙГ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНАBuyant-Ukhaa International Airport
17/08/2026

ТА БҮХНИЙГ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Buyant-Ukhaa International Airport

“ХӨӨРЧ БУУХ ЗУРВАСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАГ”-ИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын “Хөөрч буух зурва...
13/08/2026

“ХӨӨРЧ БУУХ ЗУРВАСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАГ”-ИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын “Хөөрч буух зурвасын аюулгүй байдлын баг”-ийн хурал 2026 оны 08 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа. Хурлаар хөөрч буух зурвас, явгалах зам, перрон талбай ашиглалт, аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр санал солилцлоо.

ТУСГАЙ ҮҮРГИЙН ЗАХИАЛГАТ НИСЛЭГҮҮД ҮЙЛДЭГДЛЭЭ“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр о...
12/08/2026

ТУСГАЙ ҮҮРГИЙН ЗАХИАЛГАТ НИСЛЭГҮҮД ҮЙЛДЭГДЛЭЭ

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр олон улсын тусгай үүргийн, захиалгат нислэгүүд амжилттай үйлдэгдлээ.

✈️ Хонг Конг – Буянт-Ухаа – Бангкок

✈️ Селетар – Буянт-Ухаа – Сингапур
чиглэлд тусгай үүргийн захиалгат нислэгүүд тус тус үйлдэгдлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 455 дугаар тогтоолын дагуу “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд олон улсын онцгой,...
12/08/2026

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 455 дугаар тогтоолын дагуу “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд олон улсын онцгой, тусгай үүргийн болон захиалгат нислэгүүд үйлдэгддэг.

🛫"Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 2026 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Инчеон-Буянт-Ухаа чиглэлийн захиалгат нислэгээр дэлхийн технологийн салбарын нэр хүндтэй төлөөлөгч Билл Гейтс хүрэлцэн ирсэн бөгөөд тус нисэх буудлаас Баян-Өлгий аймаг руу нислэгээ үргэлжлүүлсээн...

НЭГ ДҮГЭЭР ДАВХРЫН ЗАСВАР, ТОХИЖИЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал нь 2026 оны Гүйцэтгэлийн ...
10/08/2026

НЭГ ДҮГЭЭР ДАВХРЫН ЗАСВАР, ТОХИЖИЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал нь 2026 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээний хүрээнд 1 дүгээр давхрын засвар, тохижилтын ажлыг хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, бүрэн дуусгалаа.

“ГАЛ СӨНӨӨГЧИЙН НЭГ ӨДӨР” АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын Аврах, гал унтраах хэсгээс “Гал сө...
07/08/2026

“ГАЛ СӨНӨӨГЧИЙН НЭГ ӨДӨР” АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын Аврах, гал унтраах хэсгээс “Гал сөнөөгчийн нэг өдөр” аяныг зохион байгууллаа. Аяны хүрээнд нисэх буудлын хэлтэс, алба, нэгжийн ажилтнуудыг хамруулж, аврах, гал унтраах хэсгийн өдөр тутмын үйл ажиллагаа, ажлын дараалал, гал түймрийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй танилцуулан, дадлага, сургуулилтыг зохион байгууллаа.

🧑‍🚒Сургалт, дадлагаар оролцогчдод гал сөнөөгчдийн ажил үүргийн онцлогийг биечлэн мэдрүүлж, гал унтраах ажиллагааны дараалал, аврах ажиллагаа, тусгай зориулалтын тоног төхөөрөмжийн ашиглалт зэрэг практик үйл ажиллагаанд оролцуулан бодит дадлага, туршлага олголоо.

🌱 “БАЙГАЛЬ БҮТЭЭГЧ ХАМТ ОЛОН” АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын Терминал үйлчилгээний хэсгээс с...
07/08/2026

🌱 “БАЙГАЛЬ БҮТЭЭГЧ ХАМТ ОЛОН” АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын Терминал үйлчилгээний хэсгээс санаачлан “Байгаль бүтээгч хамт олон” аяныг зохион байгууллаа. Тус аяны хүрээнд нисэх буудлын хэлтэс, алба, нэгжийн нийт ажилтнууд идэвхтэй оролцож, нисэх буудлын орчны ногоон байгууламж болон “Ногоон төгөл”-ийн цэвэрлэгээ, арчилгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.

Аяны хүрээнд:
🍀Ногоон байгууламжийн орчны хог хаягдлыг цэвэрлэх
🌳 Мод, бут сөөгийг тайрах, хэлбэржүүлэх, арчлах
🍃 Ургамал, ногоон байгууламжийг арчлан тордож өнгө үзэмжийг сэргээлээ.

БАЙГАЛ ОРЧНОО ХАЙРЛАН ХАМГААЛЦГААЯ

⚠️ АНХААРУУЛГА07 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДӨР14:00–21:00 ЦАГТ📍 Шанд уулын орчимд тэсэлгээний ажил хийгдэнэ. Тэсэлгээний ажил ...
29/07/2026

⚠️ АНХААРУУЛГА

07 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДӨР
14:00–21:00 ЦАГТ

📍 Шанд уулын орчимд тэсэлгээний ажил хийгдэнэ.

Тэсэлгээний ажил нь төлөвлөгөөний дагуу, мэргэжлийн хяналтан дор аюулгүй зохион байгуулагдах тул айж сандрах зүйлгүй.

✈️ Нислэг үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг ханган ажиллана уу.

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 07:30 - 16:30
Tuesday 07:30 - 16:30
Wednesday 07:30 - 16:30
Thursday 07:30 - 16:30
Friday 07:30 - 16:30

Alerts

Be the first to know and let us send you an email when Buyant-Ukhaa International Airport posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Buyant-Ukhaa International Airport:

Shortcuts

Share

Category