24/03/2025
💚Хустайн байгалийн цогцолбор газартай танилцах💚
Хүүхдийн өдрийн аялал💯💯💯
Манай аялалд хамрагдсанаар
• Гар утас,тв,интернэтээс хол эрүүл агаарт өнжих. 🌿🌼🌷🌺
• Найз нөхөдтэйгээ илүү дотносож цагийг өөр орчинд зугаатай өнгөрүүлнэ.👧🧑👦🧒
• Байгальд илүү ойр байж,ан амьтан танин мэдэх🫏🐴🦌
•Тахь, буга болон бусад ан амьтадыг хэрхэн хамгаалж, үржүүлдэг талаар мэдлэг мэдээлэлтэй болох.🌍🌎🌏
✅Хэсэг1.
Өглөө 8 цагт цугларч аялал зохион байгуулагч хөтөлбөр танилцуулна.Аялах ёс зүй,дэг журам,аюулгүй байдалын талаар ярилцаад аялалаа эхлүүлэн машиндаа суун Хустайн байгалийн цогцолборт газар луу хөдөлнө.Мэдээж замын турш дуу хөгжим сонсон,хөгжилтэй сонирхолтой зүйлсийн талаар ярилцан хотын дуу чимээтэй орчиноос холдсондоо сэтгэл хангалуун байх болно.
✅Хэсэг2.
10-10.30 цагийн үед Хустайн байгалийн цогцолбор газрын баазад ирнэ.Энд түр саатаж Хустайн нуруу байгалийн цогцолборт газрын тухай баримтат кино үзэж,цааш нэвтрэх зөвшөөрөлөө аваад хамгаалалттай хэсэг рүү нэвтрэн орж тахь,буга мөн тарвага зурам гэх мэт амьтадыг харна.Тэд заримдаа машин зогсоолоос зайтай байдаг тул зориулалтын дурангаар дурандаж ажиглана.
Эртний түүхийн олдвор хүн чулуу,хиргэсүүр үзэж сонирхоно.
✅Хэсэг3.
1-1.30 цагийн үед бид бааз дээр буцаж ирэн өдрийн хоолоо иднэ.Тав тухтай орчинд өдрийн хоолоо идсэний дараа “Бид зөв хүн болж төлөвших нь” сэдэвт маш сонирхолтой харилцан яриа өрнүүлэн,лекц сонсож ирээдүйн өөрийнхөө маш сайн хувилбарыг бий болгох тэр аялалд нэг алхам урагшилна.
✅Хэсэг4.
Хоолоо идээд,лекцээ сонссоны дараа машиндаа суугаад цааш хөдлөнө.Замдаа түр саатан чөлөөт цаг хөгжилдөх мөч.Хамт яваа найз нөхөд,багаараа хөгжилтэй тоглоом тоглож,1 цаг орчим явган явна.
✅Хэсэг5.
17 цагийн үед малчин айлд ирнэ.Малчин айлд ирээд тэдний аж амьдралыг сонирхон,сүү тараг ууж,хавар цагт бяцхан төл малыг олноор харж болно.
✅Хэсэг6.
18 цагийн үед бид малчин айлаас хот руу хөдлөнө.Улаанбаатар хотод Тэнгис кино театрын урдаас эцэг эхтэйгээ уулзаад гэртээ харина.
🗨️Аялалын үнэ:150000төг
Насны ангилал:
10-13
14-15
16-18
,
,
аялалд хамрагдах боломжтой.
Аялалын төлбөрт орсон зүйлс:
- Аялалын машин
- Мэргэшсэн жолооч
- Мэргэжлийн хөтөч
- Өдрийн хоол
- Хустайн байгалийн цогцолбор газарт нэвтрэх тасалбар
- Малчин айлд зочлох
- Үдээс хойш цай, боорцог
Бидэнтэй хамт аяласан хүүхэд,багачууд та нартаа баярлалаа.