Allegiant Bridge Co.,ltd.

Allegiant Bridge Co.,ltd. Тээвэр зууч | Авто тээвэр, Агаарын тээвэр, Далайн тээв?

ОХУ-ын удирдлагууд Москвагаас Бээжин рүү 48 цагт хүрэх хурдны галт тэрэгний зам барихаар шийдвэрлэжээ. Одоогоор энэ чигл...
21/07/2015

ОХУ-ын удирдлагууд Москвагаас Бээжин рүү 48 цагт хүрэх хурдны галт тэрэгний зам барихаар шийдвэрлэжээ. Одоогоор энэ чиглэлд галт тэргээр аялахад долоо хоногийн хугацаа зарцуулдаг аж.
Румыны Гласул цахим хуудсанд мэдээлснээр төрийн өмчит “Хятадын төмөр зам” компанийн охин компани болох “Өндөр хурдны төмөр зам” компани ОХУ-ын Урал вагон завод үйлдвэртэй хамтран дээрх төслийг хэрэгжүүлэх аж.
“Хятадын төмөр зам” компани алслагдмал бүсүүдэд соронзон замтай, өндөр хурдны галт тэрэг барих тал дээр дэлхий дахинд алдартай.
Харин ОХУ Москва-Казанийн хооронд төмөр зам бариулахдаа Францын Алстом компанитай хамтран ажилласан юм. Энэ компани 2007 онд цагт 574 км хурдлах чадвартай, дугуйтай хурдны галт тэрэг бүтээн, дээд амжилт эвдсэн юм.
Гэвч Алстом өнгөрсөн арваннэгдүгээр сард ОХУ-д нийлүүлэх усан онгоцуудыг хугацаанд нь нийлүүлээгүй байна. Иймд Кремль шийдвэрээ өөрчлөн, хурдны галт тэрэгний зам барих төслийг хятадын талд шилжүүлжээ.
Москвагаас шууд Бээжин хүрэх галт тэрэгний замын нийт урт 7000 км. Энэ нь дэлхий дээрх хамгийн урт хурдан галт тэрэгний замаас даруй гурав дахин урт. Мөн л “Хятадын төмөр зам” компанийн барьсан, Бээжин-Гуанжоугийн хоорондох төмөр зам одоогоор хамгийн уртад тооцогдож буй юм.
Гласул цахим хуудсанд мэдээлснээр ОХУ болон БНХАУ-ын аль аль нь шинэ зам барих төсөлд ихээхэн ач холбогдол өгч байгаа аж. Учир нь хоёр улсын Ерөнхий сайдууд болох Дмитрий Медведев, Ли Кэцянь нар төслийн хэрэгжилтэд анхаарал тавин, шууд харилцаж байгаа юм байна.
Дээрх зурагт ногооноор харуулсан хурдан галт тэрэгний шинэ зам нь Санкт Петербург болон Владивостокийг холбодог, алдарт Транс Сибирийн галт тэрэгний замын байр суурийг эзэлнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Учир нь сүүлийн жилүүдэд Оросын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэх болсон Казань хотоор Транс Сибирийн галт тэрэг дайран өнгөрдөггүй. Нөгөөтэйгүүр Транс Сибирийн төмөр замаар аялахад 15 хоног шаарддаг бол шинэ замаар ердөө 48 цагт Бээжинд хүрэх юм.

Эх сурвалж: http://news.gogo.mn/r/153367

30/06/2015

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Allegiant Bridge Co.,ltd. posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share