Freight Lens Mongolia

Freight Lens Mongolia Далай, төмөр зам, агаар, худалдааны урсгал хаашаа хөдөлж байна вэ? Тээвэр ложистикийн хамгийн чухал өөрчлөлтүүдийг товч, ойлгомжтой, мэргэжлийн өнцгөөс.

FedEx компанийн Less-Than-Truckload буюу LTL түүвэр машины үйлчилгээ нь тусдаа бие даасан компани болж гарах гэнэ. Шинэ ...
27/05/2026

FedEx компанийн Less-Than-Truckload буюу LTL түүвэр машины үйлчилгээ нь тусдаа бие даасан компани болж гарах гэнэ. Шинэ компанийн хувьцаа нь NYSE бирж дээр FDXF тикертэйгээр зарагдах юм байна.
Мөн үүний зэрэгцээ АНУ-ын Техас, Индиана, Мизоури мужууд дахь түгээлтийн төвөө хааж байгаа зэрэг олон өөрчлөлтүүд хийгдэж байгаа гэнэ.

🚢🚗Норвегийн Драммен боомт 7 хоног бүр автомашин тээвэрлэгч аварга том RoRo хөлөг 3-4 удаа хүлээн авдаг бөгөөд COSCO-ийн ...
27/05/2026

🚢🚗Норвегийн Драммен боомт 7 хоног бүр автомашин тээвэрлэгч аварга том RoRo хөлөг 3-4 удаа хүлээн авдаг бөгөөд COSCO-ийн Wen Jing Kou хөлөг тэдний нэг юм. Энэ хөлөг нь нэг удаадаа 8600 автомашин тээвэрлэх хүчин чадалтай.
Сүүлийн 10-аад жилийн турш 1.1 сая гаруй автомашин энэ боомтоор импортлогдсон бөгөөд ихэнх нь Хятадад үйлдвэрлэгдсэн автомашин байжээ.

📷 by Drammen Havn / Tom Atle Bordevik

Хятадын төрийн өмчит COSCO Shipping компани томоохон гол мөрөн болон задгай тэнгист хөвөх боломжтой, 50,000 кВт/ц багтаа...
13/05/2026

Хятадын төрийн өмчит COSCO Shipping компани томоохон гол мөрөн болон задгай тэнгист хөвөх боломжтой, 50,000 кВт/ц багтаамжтай батарей бүхий, бүрэн цахилгаан хөдөлгүүртэй хөлөг онгоцоо танилцуулав.

The Green Water 01 нэртэй уг хөлөг нь 10,000 тонн жинтэй, 119,8 метр урт, 23.6 метр өргөн, 9 метрийн өндөртэй аж. Усанд 5.5 метр суух уг хөлөг нь 19.4 км/ц хүртэл хурдална. Одоогийн байдлаар 50,000 кВт/ц батарей гэдэг бол хөлөг онгоцонд өмнө нь тавигдаж байгаагүй өндөр багтаамжтай хуримтлуур болж байна. Хэрэв илүү хол зай туулах шаардлага үүсвэл 20фт чингэлэгт багтаасан нэмэлт батарей өөр дээрээ ачиж, 1600 кВт/ц нэмэлтээр холбох боломжтой.

омпани. Тэр хэрээрээ ч шинэ дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа өргөн нэвтрүүлсэн нь хэрэглэгчид ложистикийн үйлчилгээний сонголт хийх тохиолдолд хамгийн хурдан шуурхай, хялбар, ойлгомжтой, бас асар их мэдээлэлтэй орчинд харилцана гэсэн үг.

COSCO-ийн энэхүү хөлөг онгоц нь 100 nautical mile тутамд 3900 тонн түлш хэмнэж, 12.4 тонн хүлэмжийн хийн ялгарах байсныг зогсоож байгаагаараа онцлогтой ажээ.

🌎 Amazon компани ложистикийн бизнес эрхэлнэЦахим худалдааны гигант Амазон компани Amazon Supply Chain Services (ASCS) нэ...
12/05/2026

🌎 Amazon компани ложистикийн бизнес эрхэлнэ

Цахим худалдааны гигант Амазон компани Amazon Supply Chain Services (ASCS) нэртэйгээр ложистикийн бүрэн үйлчилгээ үзүүлж эхэлнэ гэж мэдэгдлээ. Өмнө нь тээвэр ложистик нь тэдний үндсэн үйл ажиллагааны туслах процесс гэж тооцогддог байсан бол одоо ийнхүү биеэ даасан үйлчилгээ боллоо. Амазон дээр бараагаа зардаггүй компаниуд ч тэднийхээр тээвэр ложистикоо хийлгэж болно гэсэн үг.

Энэ шилжилтийг тэд өмнө нь нэг удаа AWS (Amazon Web Services) үйлчилгээн дээрээ хэрэгжүүлсэн удаатай. Томоохон хямдралууд, баяр ёслолын үеэр худалдан авалт, цахим хандалт эрс ихэсдэг учир гацалт саатал үүсгэхгүйн тулд Amazon олон мянган хүчирхэг серверүүд ажиллуулж найдвартай байдлаа хангадаг. Хямдрал, баяр ёслол болоогүй үед харин тэдгээр серверүүд нь энгийн хэллэгээр “сул зогсолт“ хийгээд байсан тул сервер, cloud computing түрээсийн үйлчилгээ буюу AWS-ийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ нь ч ихээхэн амжилт олсон.

Манай 7 хоног тутмын Newsletter рүү орж, нийтлэлийг бүтнээр нь уншаарай.

https://shippingmongolia.beehiiv.com

Замын-Үүдийн хилийн боомтын захиргаанаас доорх мэдээллийг хүргэж байна.Авто тээврийн ачаа нэвтрүүлэх хэсэг 9-р сарыг дуу...
05/05/2026

Замын-Үүдийн хилийн боомтын захиргаанаас доорх мэдээллийг хүргэж байна.
Авто тээврийн ачаа нэвтрүүлэх хэсэг 9-р сарыг дуустал уртасгасан цагаар ажиллах шийдвэрийг хоёр улсын хилийн боомтын удирдах байгууллагууд гаргажээ.

🌎 Ойрхи Дорнодын хямрал хурцадсанаас хойш ОХУ-ын төмрийн хүдэр, улаан буудайн экспорт эрс өсчээОросын төмөр замаар тээвэ...
05/05/2026

🌎 Ойрхи Дорнодын хямрал хурцадсанаас хойш ОХУ-ын төмрийн хүдэр, улаан буудайн экспорт эрс өсчээ

Оросын төмөр замаар тээвэрлэсэн ачаа өсөн нэмэгдэхэд нөлөөлсөн гол ачаа нь төмрийн хүдэр болон улаан буудай байгаа аж. 2026 оны 1-р улиралд л гэхэд төсрийн хүдрийн тээвэр өмнөх оны мөн үеэс 30%-иар өссөн бол улаан буудай ч 2 улирлын дээд амжилтаа эвдсэн гэж ОХУ-ын төмөр замын тээврийн мэдээллийн төв мэдэгджээ.

Ачаа тээврийн ихэнх нь Хятад руу чиглэж байгаа бөгөөд нийт 16% буюу 45900 тонноор өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн үүний зэрэгцээ Казакстан руу хийсэн төмөр замын тээвэр хамгийн ихээр буюу 18 дахин нэмэгдсэн нь сонирхолтой юм. Турк улс руу хийгдсэн экспорт ч 1.7 дахин нэмэгдсэн ба ойрын хугацаанд экспортын тээвэр өшөө ч нэмэгдэнэ гэдэгт Оросын шинжээчид итгэлтэй байгаа гэнэ.

Дотоодын зах зээл дэх хэрэглээ хумигдсанаас үүдэлтэй ОХУ-ын зарим түүхий эдийн үнэ хямдарсан, үүнээс болоод Урал, Сибирийн томоохон үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ түргэн борлуулахын тулд хямд үнээр экспортлохыг илүүд үзсэн нь ийнхүү экспортын тээврийг өсгөхөд нөлөөлж байгаа. Мөн Ойрхи Дорнодын хямралаас болоод Оросын компаниуд шинэ худалдан авагчид, тухайлбал, Энэтхэгийн зах зээлд төмрийн хүдэр ихээр нийлүүлэх санаатай байгаа ч тээвэр ложистикийн өндөр зардлаас болоод өрсөлдөх чадвар нь тийм ч сайнгүй байна. Тиймээс тэд ойрын хугацаанд Төв Азийн зах зээлд хямд түүхий эд нийлүүлэх, мэдээж үүндээ төмөр замын тээврийг түлхүү ашиглах төлөвтэй байгаа юм.
https://shippingmongolia.beehiiv.com/p/new-post-6510

🌎 Тайванийн далайн тээвэрлэгчид засгийн газраасаа тусламж хүслээТайванийн усан тээврийн хамгийн том компаниуд болох Ever...
01/05/2026

🌎 Тайванийн далайн тээвэрлэгчид засгийн газраасаа тусламж хүслээ

Тайванийн усан тээврийн хамгийн том компаниуд болох Evergeen, Yang Ming, Wang Hai Lines компаниуд засгийн газартаа хандаж, Ираны дайн эхэлснээс хойш тэнд гацаад байгаа чингэлэг тээврийн хөлгүүдийг хөдөлгөхөд анхаарал хандуулж өгөөч гэсэн албан ёсны хүсэлт тавилаа. Тайванийн хөлөг онгоц эзэмшигчдийн жил бүрийн ээлжит хурлын дараа дээрх компанийн удирдлагууд Гадаад хэргийн яамаараа дамжуулан Ираны засгийн газарт хүсэлт гаргах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ. Дээрх компаниудын нийт 7 хөлөг онгоц Персийн буланд хөдөлгөөнгүй гацаад байгаа аж.

Хэдийгээр эдгээр хөлгүүд ачиж явсан бүх чингэлгүүдээ булангийн боомтуудад буулгаад хоосорсон боловч, Персийн булан, Ормузын хоолойд яваа бүх тээврийн онгоцуудыг даатгалын компаниуд даатгахаас татгалзсан учир дур мэдэн, хоолойгоор хөдөлгөөн хийхээс түдгэлзсэн байдалтай зогсож байгаа юм. Иран улс одоогоор Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хүсэлтэй хөлгүүд 2 сая долларын төлбөр төлөх шаардлага тавиад байгаа ч, олон улсын хоригт байдаг Ирантай ямар нэгэн төлбөр тооцоо, худалдааны харилцаанд орсон бол Европын холбоо, Их Британийн даатгалын компаниудтай үүсгэсэн хамтын ажиллагаа нь эрсдэлд орох учир Тайванийн хөлгүүд хаашаа ч үгүй гацжээ.

Усан тээврийн даатгалын зах зээлд ЕХ, Их Британийн даатгалын компаниуд давамгайлах байр суурь эзэлдэг учир далайн тээврийн компаниуд хөлгүүдээ мөнгө төлж гаргаж авъя гээд ч, даатгалын компанитай хийсэн гэрээнийхээ үүргийг зөрчихгүйн тулд ийнхүү зогсоож байх магадлалтай. Тайванийн усан онгоц эзэмшигчдийн холбоо харин энэ нөхцөл байдалд улс төр, дипломат арга хэрэгслээр асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн байр суурийг төр засагтаа уламжлаад буй нь энэ юм.

Ерөнхийлөгч Трамп Ормузын хоолойг буцаан нээлгэх асуудал хариуцсан шинэ зөвлөхөө танилцууллаа гэнэ 😝
24/04/2026

Ерөнхийлөгч Трамп Ормузын хоолойг буцаан нээлгэх асуудал хариуцсан шинэ зөвлөхөө танилцууллаа гэнэ 😝

Өнгөрсөн 7 хоногт Сингапурын Tuas Mega боомтын 4-р хэсэг нээлтээ хийлээ. Энэ боомтын гол онцлог нь бүрэн автомат буюу бо...
24/04/2026

Өнгөрсөн 7 хоногт Сингапурын Tuas Mega боомтын 4-р хэсэг нээлтээ хийлээ. Энэ боомтын гол онцлог нь бүрэн автомат буюу боомтын бүх кран, автомашин, чингэлгийн хөдөлгөөнийг AI болон автомат удирдлагат роботууд зохицуулах юм. Өөрөөр хэлбэл, ачаа тээврийн урсгалд нэг ч хүн оролцох шаардлагагүй гэсэн үг.

Боомтын 4-р хэсэг нь 1000 орчим га газар эзлэх ба автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүртэй 1200 автомашин, автомат удирдлагатай 98 ширхэг буулгах кран, мөн газар доор байрлах, бүрэн AI удирдлагатай чингэлэг ангилан ялгах байгууламж зэргээс бүрдэх ажээ. Хөлөг онгоц боомтод орж ирмэгцээ LIDAR төхөөрөмжийн тусламжтайгаар буулгах краны дэргэд байрламагц, робот кранууд ачааг буулгаж, улмаар хөлөг онгоц буцаад боомтоос хүний ямар нэг оролцоо шаардлагагүй болох юм. Энэ зарчимаар ажиллаж, жилдээ 65 сая TEU ачаа боловсруулахаар төлөвлөсөн тус боомтын үйл ажиллагааны зардал нь бусад хүмүүс ажиллуулдаг боомтуудаас даруй 40%-иар бага байх төлөвтэй байна.

Сингапурын боомтын хэрэг эрхлэх газраас мэдээлснээр Tuas боомтын 4-р хэсгийн автоматжуулалт нь 8000 ажилтны гүйцэтгэх байсан ажил үүргийг бүрэн автоматжуулалт, робот болон хиймэл оюун ухааны мэдэлд шилжүүлж байгаа гэжээ. Удахгүй Сингапурт шинээр ашиглалтад орох буюу өртгөтгөл хийгдэх бүх боомтуудад энэ технологийг ашиглаж магадгүй байна.

23/04/2026

🚞"Багахангай–Хүннү хот" чиглэлийн төмөр замын барилга угсралтын ажил 84%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Улсын Их Хурлын 2024 оны 76 дугаар хот байгуулах тухай тогтоолд үндэслэн Засгийн газрын 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор эхлүүлсэн энэхүү төслийн барилгын ажил 2025 оны 4 дүгээр сарын 25-нд албан ёсоор эхэлсэн.

Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 105 дугаар тогтоолоор "Багахангай–Хөшгийн хөндий" чиглэлийн төмөр замыг "Эмээлт" өртөөнд холбохоор шийдвэрлэсний дүнд ОХУ болон БНХАУ-аас ирэх транзит ачаа Улаанбаатар хотыг тойрч, шууд Хүннү хотын логистикийн төвд хүрэх, дамжин өнгөрөх боломж бүрэн бүрдэж байна.

Төсөл хэрэгжсэнээр жилд 3.5–20 сая тонн ачааг — шатахуун, химийн болон бусад аюултай бараа бүтээгдэхүүнийг оролцуулан — нийслэлийн төвөөр дамжуулахгүйгээр тээвэрлэх нөхцөл бүрдэнэ.

Мөн энэ нь Улаанбаатарын төвлөрлийг сааруулах, иргэдэд аюулгүй, эрүүл орчин бүрдүүлэх зорилго бүхий дагуул хотын стратегийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох юм.

✨Ийнхүү Хүннү хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнийхөө дагуу ирээдүйн хотын дүр төрхийг аажмаар бүтээж бодит үр дүнгээ харуулах цаг ирж байна.

#хүннүхотынзахирагчийнажлыналба
☎️7711-8700
📧[email protected]

Address

Ulaanbaatur
16064

Alerts

Be the first to know and let us send you an email when Freight Lens Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share