05/27/2026
Луисвилл хот дахь I-65 авто замын хоёр сарын хугацаанд түр хаагдах гэнэ.
Кентаки мужийн Луисвилл хотод томоохон хурдны замын хаалт хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна.
2026 оны 6-р сарын 1-ний Даваа гарагаас эхлэн Луисвилл дахь I-65 хурдны замын таван милийн хэсэг болох Watterson Expressway (I-264) болон хотын төвийн Jefferson Street-ийн хооронд хаана. Энэхүү хаалт нь гурван гүүрийг солих барилгын ажлыг хийх боломж олгох юм.
Албаныхны мэдээлснээр:
“Кентаки Стрийт/Брук Стрийт, Хилл Стрийт/CSX төмөр зам/Бернетт Авеню, мөн үзэсгэлэнгийн талбайн ойролцоох Брэдли Авеню дээгүүрх I-65 гүүрнүүд ашиглалтын хугацаа нь дууссан тул солигдох аж. Хаалтын хугацаанд ажилчид гүүр тус бүрийн тавцан болон үндсэн бүтцийн хэсэгчлэн нурааж, дахин барих юм. Энэхүү засварын ажил нь I-65 дээр дор хаяж дахин нэг жил үргэлжлэх хязгаарлалт болон яваандаа үүсэх хурдны замын бөглөрлийг багасгах болно.”
I-65 авто замыг 2026 оны 8-р сарын 1-нд дахин нээхээр төлөвлөж байна.
Мөн I-65-ийн урд зүг рүү чиглэсэн хоёр мил хэсгийг 2026 оны 7-р сарын 1-ний Лхагва гараг гэхэд хоёр эгнээтэйгээр нээх төлөвтэй байна.
Кентаки мужийнТээврийн Албанаас гаргасан зураглалд Луисвилл дахь I-65 хаалтын бүсийг үзүүлжээ.
Түр тойрох замын тэмдэглэгээ нь хөдөлгөөнийг Луисвилл хотын баруун талын I-264 (Georgia Davis Powers Expressway) чиглэл рүү шилжүүлэх юм. Мөн Кентаки Тээврийн Алба нь Waze зэрэг газрын зураг болон навигацийн аппуудтай хамтран жолооч нарт тухайн үеийн хамгийн боломжит маршрутыг санал болгохоор ажиллаж байна.
I-65 нь ачаа тээврийн гол замуудын нэг тул түр хаагдах хугацаанд Луисвиллээр дамжин явах ачаа тээвэрлэлтэд нэлээн саатал үүсэж болзошгүй юм байна.
Луисвилл дахь I-65-ийн засварын ажил нь нийт есөн гүүрийг засварлах мөн шинээр солих мега төслийн хүрээнд хийгдэж байгаа ажил бөгөөд 2027 оны эцэс хүртэл үргэлжлэхээр төлөвлөгдсөн байна.
https://cdllife.com/2026/truckers-should-plan-ahead-for-two-month-i-65-closure-in-louisville/