09/02/2026
🚛 Нью-Йоркт осол зохиомлоор үүсгэж, даатгалаас мөнгө авах залилангийн хэрэгт хоёр хүн хорих ял авлаа.
Нью-Йорк хотын хурдны замууд дээр зориудаар автомашины осол үүсгэж, дараа нь даатгалын компаниудаас хохирол болон гэмтлийн нөхөн төлбөр авахыг оролдсон хоёр хүн хорих ял авчээ.
Queens дүүргийн прокурорын газраас мэдээлснээр Jaime Huiracocha (53) болон Victor Murillo (34) нар Нью-Йорк хотод нийт 3 удаагийн зохиомол осол зохион байгуулсан байна.
⚠️ Semi truck-ийг зориудаар мөргөлдүүлсэн
Эдгээр ослын нэг нь New Jersey-ийн truck driver-ийг хохироосон хэрэг байжээ.
2024 оны 10-р сарын 3-ны өдөр 44 настай truck driver Nassau Expressway-ийн дунд эгнээгээр явж байх үед Murillo жолоодож байсан Nissan Xterra гэнэт truck-ийн яг урдуур орж ирж ачааны машин ослоос зайлсхийж амжилгүй Nissan-ийг мөргөжээ.
Гэтэл Murillo машинаасаа бууж, ослын газарт зогссон өөр машинд суун шууд хэргийн газраас зугтсан байна. Үүний зэрэгцээ нэг эмэгтэй truck driver-т “ослын үед Nissan-ийг би жолоодож байсан” гэж худал мэдүүлжээ.
Өөр нэг машин ослын газарт ирж зогсоход Huiracocha машинаас гарч, ачааны тэрэгний жолоочтой ярилцсан байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар Murillo-ийн үйлдлийг нуухын тулд арын суудалд сууж байсан хүмүүс арын цонхыг бүтээлэг эсвэл гялгар уутаар хаасан байсан нь тогтоогджээ.
📹 Dash cam залилангийн баримт болсон
Бусад хоёр зохиомол осол 2024 оны 8-р сарын 24 болон 10-р сарын 16-нд болсон бөгөөд хоёр хохирогч нь суудлын автомашины жолооч нар байжээ.
Ялангуяа 10-р сарын ослын үед dash cam бичлэг залилан хийсэн хүмүүсийг илрүүлэхэд чухал нотлох баримт болсон байна. Бичлэгт зохиомол осол үүсгэхийн тулд автомашин өөр машин руу зориудаар ухарч мөргөж байгаа нь баригджээ.
Jaime Huiracocha, даатгалын залилангийн хэргээр 1–3 жилийн хорих ял,
хуйвалдааны хэргээр 1 жилийн хорих ял эдлэнэ.
Victor Murillo, зориудаар автомашины осол зохион байгуулсан хэргээр 2 жилийн хорих ял, даатгалын залилангийн хэргээр 2 жилийн хорих ял, хуйвалдааны хэргээр 1 жилийн хорих ял авахаар байна.
Энэ хэрэг нь зохиомол осол зөвхөн даатгалын компаниудад бус, гэм буруугүй truck driver-ийн ажил, CDL болон даатгалд ч ноцтой эрсдэл учруулж болдгийг харуулж байна.
🚛 БҮХ ЖОЛООЧ НАРТ АНХААРУУЛГА!
Зарим жолоочид зориудаар truck-ийн урдуур гэнэт орж ирэх, огцом тоормослох, мөргөлдөөн үүсгээд даатгалаас мөнгө авах “staged accident” буюу зохиомол осол хийдэг.
🛑 Өөрийгөө хамгаалаарай:
Урд болон арын dash cam-аа үргэлж ажиллуул.
Урд машинаас аюулгүй зай барь.
Гэнэт орж ирсэн машинд хариу маневр хийхдээ болгоомжтой бай.
Осол гарвал бичлэгээ устгахгүй, хадгал.
Боломжтой бол ослын газрын зураг, машины байрлал, улсын дугаар болон гэрчийн мэдээллийг баримтжуул.
Цагдаа болон компанийн удирдлагад нэн даруй мэдэгд.
⚠️ Гэм буруугүй байсан ч зохиомол осол таны CDL, даатгал болон ажлын байдалд эрсдэл учруулж болзошгүй.
Stay alert. Protect yourself.
🚛 BM TRANS INC — Safety First, Every Mile.